Газар тариалан: Бүртгэлтэй сая га газрын 700 мянга га-г ашиглаж байна
Газар тариалангийн бүртгэлийн нэгдсэн системд 1700 орчим аж ахуйн нэгж, 9000 гаруй тариаланч бүртүүлжээ. Тус системд тариалангийн нэг сая орчим га талбай бүртгэлтэй байгаагаас 700 мянган га-г ашиглаж байна. Газар тариалангийн бүртгэлийн нэгдсэн систем цахимжиж, энд ашиглаж буй тариалангийн газраас гадна тариалалтын болон ургацын хуралатын дүн мэдээ, тоног төхөөрөмжийн бүртгэл, төлөвлөлт, хэрэглэсэн ургамал хамгааллын бодис, бордооны нэр төрөл, тоо мэдээ зэрэг олон талын мэдээлэл, үзүүлэлтийг нэгтгэн оруулж буйг ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ мэдээллээ. Ингэснээр газар тариалангийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сан, цахим мэдээлэлтэй болж буйг тэрбээр тодотголоо.
Мөн тариаланчид газар тариалангийн бүртгэлийн нэгдсэн системд бүртгүүлснээр цахим түүхтэй болж, зээл авах болон урамшуулалд хамрагдах зэрэг боломж бүрдэж буйг хэллээ. Учир нь цахим бүртгэлтэй ААН-үүдээс гарал үүслийн гэрчилгээг авдаг болсноор түүнд үндэслэн урамшуулал олгож байна. Энэ нь нэлээн бодитой, нээлттэй үйл ажиллагаа болж буйг мэдээллээ.
Сэтгэгдэл