ДОРНОДЫН ТАЛЫГ ЦӨЛМӨГСӨД МОНГОЛЫН ТӨРӨӨС ХҮЧТЭЙ ЮУ?

Aдмин / Орон нутаг

Ерөнхийлөгч асан П.Очирбат дээлэндээ нялзааж нээсэн Дорнод дахь газрын тосны нөөц хятадын компаний хууль завхруулагч даварсан эздийн гарын салаагаар урсаад уджээ. Саяханаас асуудал хурцдаж амьтад олноороо хордон амьсгал хурааж, хөрс ихээр бохирдон экэологийн аюулт сүйрэлд автахад шударга иргэд амиа золин тэмцсэнээр асуудал олны анхаарал өртөж төр засгийн зүгээс эрх биш арай ядан хөдөлцгөөж арга хэмжээ авсан гэх. Гэвч Монголын шударга бус байдалд дулдуйдсан Петрочайна үйл ажиллагаагаа явуулсаар байгаа бөгөөд иргэдийн мэдээллэснээр улсын эрх ашгийг хангуулах, хууль хяналтыг чангатгах, буруутнуудад хариуцлага тооцох явж нэн удааширсаар.

Энд нэг сонирхолтой баримт дурьдахад Тамсагийн сав газарт бүтээгдэхүүн хуваах гэрээ үзэглэсэн жил төрсөн хүүхдүүд 2023 онд 30 нас хүрч Монгол улс 1л тосоо түүхийгээр нь урд зүгт тээвэрлээд улсын төсөвтөө 200төг л оруулдаг. Дэндүү харамсалтай. Тусгаар тогтносон улс атлаа өөрсдийн баялагтаа ард түмэн нь эзэн болж чадахгүйгээр барахгүй газар нутаг нь сүйрч ан амьтан мал адгуус хиарч байхад төр хойрго хандах нь ямар учиртай вэ?

Энэ асуудал дээр тэмцэл өрнүүлж шударга ёс шаардаж, хууль шүүхийн биелэлтэд зоримогоор хяналт тавьж байгаа иргэн Г.Адилбиш цахим хуудсандаа гараа Петрочайнагийн машинаас гавласан байдалтай зурагаа нийтлээд дараахь шаардлагыг тавьжээ.

Дайраад гар новшнуудаа, цагдаа хүчнийхэн хүчээр тэмцлийг зогсоож ачаад явчихдаг учир үүнээс өөр арга олдсонгүй

Петрочайна, болон Монголын төрд үгээ дайж байна. Төр төмөр нүүрээ Петрочайнаад үзүүлэх цаг болоогүй юу?

‼️30 жилийн нүүр үзсэн, Монгол улсад ашиггүй дээрмийн Бүтээгдэхүүн хуваах гэрээг өөрчилж, сайжруул.

‼️312 тэрбумын татварын өрийг төлүүл

‼️Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж буй Экологийн эсрэг эрүүгийн хэргүүдэд нь яаралтай хариуцлага тооцуулж, байгаль орчны эсрэг гэмт хэрэг ногдох нөхөн төлбөрийг төлүүл

‼️Экологийн сүйрэл үйлдсээр бга хууль бус үйлдлүүдэд хариуцлага тооцуул

‼️1л газрын тос олборлохдоо 3л гүний ус ашиглах, экологид хөнөөлтэй Петрочайнагийн тусгай зөвшөөрлийг цуцла


Сэтгэгдэл

Зочин [192.82.72.214] 2023-06-26 20:39:04

Ямариөч иэмцэж цожрллж байгаа ь сайшаалтай

Зочин [202.179.27.91] 2023-06-26 19:01:26

Shal xudlaa shunaltai avgai nar xavar gutal zarj baihadaa um uzeegui yum shig aash gargaad 100 sh ugnu geed yudarsan humuust ugch chadaxgui l bsan

Зочин [202.126.89.132] 2023-06-26 17:25:49

Энэ хүүхнүүд мөнгө олох арга гэж үзэж байгаа шиг. Үнэхээр монголын төлөө биш байхаа. Болохгүй бол төр Яагаад гэрээний хэрэгжилтээ хянах боломжтой шүү дээ

хүрэлсүх [203.169.48.150] 2023-06-26 14:45:46

энэ хүүхэн 780саяыг өгчих гэж шантаажилсан шдээ ПЧ-г. тэгээд үгүй гэхээр одоо ингээд худлаа шударга иргэний дүр үзүүлээд байгаан.

Зочин [124.158.126.132] 2023-06-26 14:20:21

Петрочайна гэдэг компани мөн ч олон жил Монголын хуулийг уландаа гишгэж, газар ус байгалийг маань сүйтгэж, татвараа ч төлдөггүй дураараа дургиж байгаа юм гэнэлээ, яагаад вэ? энд ганцхан л хариулт байгаа : манай дарга нар, шүүх , хуулийнхныг шуудай шуудай мөнгөөр авлигаддаг болхоор мөнгий нь авчаад бүлх залгисан аятай дуугардаггүй бололтой

Зочин [188.162.254.125] 2023-06-26 13:37:13

дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс шургалсан байгууллагыг тараая !

Зочин [202.21.108.13] 2023-06-26 12:58:42

Эрх мэдлээ ашиглан П.Очирбат гэдэг хүн ерөнхийлөгч байхдаа Монголын тамсаг газрын тостой газрыг Хятадад зүгээр өгсөний тайлбар авч хэрэг үүсгэ.Очирбатад хэрэг үүсгэх цаг нь болсон.

Зочин [82.144.201.2] 2023-06-26 12:16:45

Сангийн сайд Жавхлан учир байдлыг нь сайн мэдэж бгаа, түүнээс тодоруулж АСУУ !!! Учир нь Хятадын талаас оруулсан 28 тэрбум $ хөрөнгө оруулалттөй холбоотой асуудал бгаа..

зочин [202.9.40.159] 2023-06-26 10:30:41

хамар очирбатын гай ,өмхий гай

зочин [202.9.47.21] 2023-06-26 10:29:49

арай дэндэж байгаа юм биш үү шалгадаг зогсоодог газар байна уу

Зочин [103.161.242.168] 2023-06-26 09:58:42

Нефть олбрлолтоор дэлхийн гучин зургаан улсын тоонд багтдаг хирнээ одоо болтол нефт олборлох бүүхэл огт нефтгүй улс шиг чив чимээгүй, ойлголтгүй. Нэг бол дээгүүр мэддэг нэг нь хятадуудтай нууцаар хувааж иддэг, нөгөө бол ард түмнийг энэ талын ойлголтгүйгии нь далимдуулж цөлөмдөг. ...

Зочин [103.26.193.104] 2023-06-26 09:49:16

Энд манай томчууд хамааралтай бг тул яаж ч чхддхггүй юм бишүү


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.