Долоон аймгийн 62 суманд эрчим хүч тасрав
Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт 110 кВ-ын Хархорин-А,В Цахилгаан дамжуулах агаарын шугамын 24 ширхэг тулгуур унасны улмаас Архангай, Булган, Өвөрхангай, Баянхонгор, Төв, Дундговь, Өмнөговь 7 аймгийн 62 сумын цахилгаан тасраад байна. Дуу цахилгаантай аадар бороо орж, үер буун хүчтэй салхи шуурганы улмаас цахилгааны тулгуур шонгууд унасан байна.
ЦДАШ-ын засварын ажилд Улаанбаатар, Орхон, Булган, Архангай, Хөвсгөл, Өвөрхангай аймаг, Хархорин сумаас 120 гаруй хүн, 30 гаруй тээврийн хэрэгсэлтэй ажиллаж байгаа ба сэргээн босголтын ажиллагаанд наад тал нь 3-5 хоног шаардагдах урьдчилсан тооцоо гарчээ. Өвөрхангай аймгаас 6 тээврийн хэрэгсэл, 30 гаруй хүнтэй аваарын бригад өчигдөр 18.00 цагт хөдөлсөн байна.
Эх сурвалж: Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газар
Сэтгэгдэл
Ardhvv [74.96.0.11] 2023-06-27 01:19:10
Ajil hiij baigaa hvmvvs ajilaa sain chartai hiideg baigaache deer ved chin barag shon undaggvi baisan shvv odoo bol ajil hiideg hvmvvs ni taaruuhan hiij ulsiin mungu vr ashiggvi ursaj baigaag holbogdoh baiguullag ni anhaarch vzeech e