Тариалангийн төв бүсэд улаанбуудайн ургалт бутлалтын үе шатандаа шилжжээ

Aдмин / Орон нутаг

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнгээр ахлуулсан баг 2023 оны зургаадугаар сарын 21-25-ны өдрүүдэд Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн 12 сумын 58 аж ахуйн нэгжийн хаврын тариалалт, улаанбуудайн соёололт, хөдөө аж ахуйг дэмжих сангаас олгосон дэмжлэг, хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн явцтай газар дээр нь очиж танилцан, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэж, тариаланчдын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо.

Томилолтоор ажиллах хугацаанд Төв аймаг улаанбуудай 50.2 мянган га, хүнсний ногоо 2.1 мянган га, төмс- 11.1 мянган га, Дархан-Уул аймаг улаанбуудай 13.9 мянган га, хүнсний ногоо 11.0 мянган га, төмс 4.2 мянган га, Сэлэнгэ аймаг улаанбуудай 118.8 мянган га, хүнсний ногоо 3.0 мянган га, төмс 2.3 мянган га талбайд тус тус тариалалт хийж, тосны ургамал болон тэжээлийн бусад таримлын тариалалтын ажил үргэлжилж байна.

Энэ жилийн хувьд хаврын чийг сайн байсан хэдий ч хүйтэн сэрүүн байгаатай холбоотойгоор хөрсний дулаан нэмэгдэхгүй, үр суух гүндээ дулааны хангамж дутагдалтай зэрэг шалтгаанаас улаанбуудайн соёололт удааширсан. Гэсэн ч 06 дугаар сарын 2 дахь арав хоногийн эхнээс цаг агаарын таатай нөхцөл бүрдэж улаанбуудайн ургалт бутлалтын үе шатандаа шилжиж, бутлалт жигдэрсэн талбайд ургамал хамгааллын технологит ажлууд үргэлжлэн хийгдэж байна.

Ажлын хэсгийн зүгээс дээрх аймгуудын тариаланчидтай уулзах үеэр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Эх сурвалж: ХХААХҮЯ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.