АРХАНГАЙ, ӨВӨРХАНГАЙ, БАЯНХОНГОР, БУЛГАН ЗЭРЭГ ДОЛООН АЙМГИЙН 82 СУМЫГ ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧИНД ХОЛБОЖЭЭ

Aдмин / Орон нутаг

Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Төв, Дундговь, Өмнөговь аймгуудын 82 сумыг өчигдөр орой /2023.06.29/ 20:24 цагт цахилгаан эрчим хүчинд холбосон болохыг "Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ" ТӨХК-аас мэдээллээ.

Энэ сарын 25-ны 18:37 цагт усархаг бороо орж, хүчтэй шуурсны улмаас Булган-Хархорин чиглэлийн 110 кВ-ын 24 ширхэг тулгуур унаж, дээрх аймаг, сумдад цахилгаан тасарсан тухай мэдээлж байв.

"ЦДҮС" ТӨХК-ийн таван салбарын 158 ажилтан, 40 орчим техник хэрэгсэлтэйгээр зургаадугаар сарын 26-ны өдрөөс эхлэн дөрөв хоног 24 цагаар ажиллаж тулгуур багануудыг сэргээн засварлажээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.