СЭЛЭНГЭ ГОЛД НЭГ ИРГЭН ЖИВЖ, НАС БАРЖЭЭ

Aдмин / Орон нутаг

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутаг багийн "Элстэй тохой" гэдэг газарт "Сэлэнгэ" голын усанд сэлж байсан нэг иргэн нас баржээ.

Тодруулбал "Сэлэнгэ" голын усанд нэг хүн сэлж байгаад живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 22-ны өдрийн 14:57 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид голын усанд живсэн 28 настай эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Улмаар мөн өдрийн 15:34 цагт тухайн иргэний осолдсон газраас зүүн зүгт хоёр километрийн зайтай голын усны мандлаас цогцсыг олж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.


Сэтгэгдэл

Зочин [192.82.91.104] 2023-07-26 07:31:41

Сэлэнгэд Орхон Ерөө Туул бүгд цутгасан хойно хойд хилийн наахан Сэлэнгэгийг мөрөн гэж нэрлэж болно. Оросуудын хийсэн бидний хэрэглэж байсан газрын зураг дээр бүгд гол буюу река гэж тэмдэглэсэн байдаг

иргэн [66.181.181.241] 2023-07-25 15:00:03

согтуу

Зочин [203.91.115.51] 2023-07-24 21:44:26

Маш зөв. Сэлэнгэ гол гэх ёстой. Бид Дэлгэрмөрөн гол гэдэг балай онигоог дахиж давтах хэрэггүй. Үндэстнээрээ олон улсын стандартад нэгдэцгээе! Сэлэнгэ, Идэр, Туул, Дэлгэр гол. Хөвсгөл нуур гэх мэт. Орост Енисей, Волга, Нева река гэдэг. Олон улсад Ganga river, Ind river, Yellow river гэдэг. Бүгд манай Сэлэнгэ голоос хэд дахин том. Энэ бол стандарт.

Зочин [202.126.89.29] 2023-07-24 16:02:23

Сэлэнгэ гол биш мөрөн юмсан. энэ байдлаар бол Туул мөрөн гэж чиих юм байна.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.