Д.ЦООДОЛ: НАДАД ТӨДИЙГҮЙ БУСДАД, МОНГОЛ ААВД ИЙМ ГУНИГТАЙ ЯВДАЛ БИТГИЙ ТОХИОЛДООСОЙ

Aдмин / Нийгэм

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яруу найрагч Ц.Хуланг гэм буруутайд тооцож 9.6 жилийн хорих ял оногдуулсан. Үүнтэй холбогдуулан түүний аав, Ардын уран зохиолч Д.Цоодолын байр суурийг хүргэж байна.


-Танай охин Ц.Хуланд 9.6 жилийн ял оноочихлоо. Шүүхийн шийдвэрийг та хэрхэн хүлээж авав. Та ямар байдалтай байна вэ?

-Мэдээж гунигтай байна. Дахиад зөвхөн надад төдийгүй, бусдад, монгол аавд ийм гунигтай явдал битгий тохиолдоосой билээ. Гунигтай байна.

-Ер нь юу болоод өнгөрөв. Дахиад асуухад, шүүхийн шийдвэрийг та хэрхэн хүлээж авав?

-Охиныг минь хилсээр шийтгэчихлээ. Би итгэх дуртай хүн юм. Энэ бол миний онцлог шинж ч байж магадгүй. Өмнө нь танай сонинд хэлж байсан санагдана. “Би дээрээ төртэй, дэргэдээ уулстай хүн” гэж хэлж байсан. Энэ бол үнэн санааны үг. Төр түмэн нүдтэй. Миний охиныг харна гэж би итгэж байсан. Охиныг минь гүтгээд байна гэдгийг нь байцаагдаж байхад нь мэдчихсэн байсан. Би бол охиндоо итгэж байсан. Гэвч тулгаад тасалчихлаа. Миний охин тэр хэрэг гээд байгаа юмыг нь зөвшөөрөөгүй.

-Та бол ийм зүйл болно чинээ ёстой зүүдлээгүй явсан нь мэдээж?

-Би гурван охинтой хүн. Миний гурван охин тэр нь энэ нь гэх юмгүй бүгд шударга. Миний амьдралын баяр баясгалан, итгэл найдвар энд л явдаг юм. Тэгтэл манай Дарамын Батбаярын “Цахилж яваа гөрөөс” гэж зохиолын нэр шиг бүтээлээ хийгээд цахилж явсан найрагч охиныг минь мөн ч аймшигтайгаар гутаалаа. Үүнд олон юм оролцчих шиг боллоо. Олон шувуу нэг бяцхан болжморыг хааш нь ч гаргахгүй ангайж хөөгөөд барьчих шиг юм болж өнгөрлөө. Өөр надад хэлэх зүйл алга даа. Охиныг минь ойлгохын дээдээр ойлгож, миний охины талд байсан, яг үнэнийг хэлбэл үнэний талд байсан ард түмэндээ маш их баярлалаа. Та нарт минь ийм юм бүү тохиолдоосой гэдгийг дахин хэлье дээ.

Дээрхийн гэгээнтэн XIV далай лам Данзанжамц танаа

Ц.Хуланг сонгуулиар хийсэн хоёр нэвтрүүлэг, Далай ламд бичсэн захидал, ийм гурван зүйлээр буруутгаж ял оноолоо гэж хуульчид үзэж байгаа юм. Сонгуулиар хийсэн хоёр нэвтрүүлэг гэдэг нь “Төрд шүгэлсэн зэтгэр”, “Аравдугаар богдын наймаа”. Далай ламд бичсэн захидлын тухайд бол Ц.Хулан Энэтхэгт явж байхдаа Далай багштай таарах гэнэтийн боломж тохиолж уг захидлыг бичжээ. Ц.Хулангийн хувьд 1994 онд Далай Ламын Монголд ирэхэд нь ярилцаж тухайн үеийн “Ардын эрх” сонины 1994 оны 9 сарын 10-ны өдрийн 179 дугаарт “Айргаа их уугаарай архиа бол багасгаарай” гэсэн гарчигтай ярилцлага нь хэвлэгдэж байсан байна. Мөн Далай багштай зургаа татуулснаа өөрийн тайлбартайгаар өмнө нь номондоо оруулсан байдаг. Ингээд Ц.Хулангийн Дээрхийн гэгээнтэн 14 дүгээр Далай лам Данзанжамцад бичсэн захидлыг хүргэж байна.


Эрхэм таны амрыг эрэн мэндэлж, аз жаргал болон эрүүл энхийн хадгийн дор энэхүү захидлыг мэхийн өргөж буйг хүлээн авна уу. Хүн төрөлхтний амар амгалангийн төлөө залбиран, насан туршийн үйлс бүтээлээ зориулж яваад тань Монголын ард түмэн бид сүслэн баярладаг, бахархдаг билээ. Бурханы шавь сүсэгтэн олон монголчууддаа олонтаа залран ирж сургаал айлдвараа харамгүй хайрлаж байдаг таны ач тусыг өнөө ч марталгүй, таныг хэзээ дахин залрах бол хэмээн харуулдаж байдаг юм. Энэрэнгүй бөгөөд мэргэн оюуны тань мэлмийн өмнө доорх захидлыг хүргэж байна.

Олон улсын улс төрийн харилцаанд шашин, сүсэг бишрэлийн асуудлыг урьд урьдынхаас хүчтэй тулган тавих болжээ. Ийм нөхцөлд бурхны шашин, буддизм, дэлхийн нийт буддистууд хамгаалан хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарах боллоо. Ихэр ах дүүс гэгддэг Монгол Төвөдийн ард түмний оюун санааны өв хөрөнгө, үнэт зүйл болсон бурхны шашнаа хадгалж хамгаалах, цаашид хөгжүүлэн дэлгэрүүлэхэд мөн та бидэнд нэгэн бодлогыг тууштай баримтлах болоод байна. Энэ бүхнийг товчлон хураангуйлж өчье. Монголчуудын хувьд Богд лам Жавзандамба хутагтын X дүрийн асуудал нэн тулгамдаж буй, яаравчлан зарлаж болохгүй энэ асуудлыг Монгол Улсын төр засаг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлоготой уялдуулан шийдвэрлэх нь зүйтэй юм. Тодорсон гэгдэж байгаа, эдүгээ АНУ-д аж төрж буй бяцхан хүү бол Монголын улс төрийн амьдралд хэт орооцолдсон удмын хүү бөгөөд үүнд олон түмэн таатай хүлээж авахгүй байгааг дуулгая. Ялангуяа түүний эмээ, УИХ-ын гишүүн нэгэн бээр олон жил уул уурхайн, алтны бизнес эрхэлж байгаль экологийг сүйтгэсэн явдал нь тэдний гэр бүл, нэр хүндээ алдах шалтгаан болсон нь тун харамсалтай. Мөн Монгол Улсын харьяат болж иргэнших эрх авсан зарим төвөд лам нар Монгол Улсын төр, шашны дотоод асуудалд хэт орооцолдож, ялангуяа дээрх УИХ-ын гишүүнтэй ойр шадарлаж, орон сууц авахуулсан зэрэг нь тогтоогдсон, энэхүү шинээр тодорсон дүрийг бүрхэгдүүлж буй нь нийгмийн сэтгэл зүйд сөрөг үр дагавар дагуулсаар байна.

Цахим сүлжээнд энэ асуудал байнга дэгдэж, бурханы шашны болон Дээрхийн гэгээнтэн таны эрхэм алдарт сэв суулгахыг санаархаж байгаа нь бодитой юм. Олон улсын харилцааны түвшинд болон дотооддоо маргаан үүсгэсэн тул асуудлыг ойрын хугацаанд яаравчлан шийдвэрлэж болохгүй юм. МБШ-ны Төв Гандантэгчилэн хийд тус асуудлаар олон нийтэд хандан тодорхой байр суурь илэрхийлдэггүй, ингэх ч боломжгүй. Хэдийгээр Монгол Улсын Үндсэн хууль ба шашны хуульд төр, шашны эрх зүйг тусгаарласан боловч түүхэн уламжлалт Буддын шашнаа хамгаалж ард түмнийхээ оюун санааны эв нэгдлийг хангах эрх үүргээ бид биелүүлэх ёстой. Учир иймд Х дүрийн Богд ламын дүрийг ойрын ирээдүйд нэн зайлшгүй тодруулах ёстой юм бол урьдчилан сайтар шүүн тунгааж шийдвэрлэхийг Дээрхийн гэгээнтэн танаас хичээнгүйлэн хүсч байна. Дээдэс таны тодруулсан дүрийг Монгол Улсын Ерөнхийлөгч батламжлах ёстой байдаг бошиг замналыг танд дурдах нь илүүц биз ээ. Язгуур гарал ариун, үйлийн үрийн барилдлага төгөлдөр, бурхны шашныг дэвжээн мандуулах итгэл авралын орон болсон эрхэм нэгэн бээрийг Монголын эгэл жирийн ард олны дундаас нягтлан хичээнгүйлэн тодруулах нь хойч үедээ та бидний үлдээх өв хөрөнгө мөнөөс мөн билээ. Та бидний барих бодлого нэг байж ирээдүй хамт байх болно. Дээрхийн гэгээнтэн XIV далай ламтан таны өлмий бат оршиж бурхдын үйлсийг бүтээх хувь ерөөл тань дэлгэрэх болтугай.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Шашин, соёлын бодлогын зөвлөх, Монгол Улсын СГЗ

Цоодолын Хулан

2019.11.20-ны өдөр. Энэтхэг улс, Дели хот

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.105] 2023-08-06 09:50:11

Хуланг хилсээр зүгээр байхад нь ял өгөөгүй гэх юм,тагнуулынхан эрхбиш но-г олж мэдээд барьсан бол гардуулсан гэсэн үг үү?

Зочин [202.126.88.73] 2023-08-05 17:44:07

Гарамжав бол бүх үнэн худлаар яах аргагүй олигархи, шинэ үеийн хар феодал болсон маш шуналтай авгай аж. Шунал нь хэтэрч зээ хүүгээ хүртэл шар феодал болгохоор 10-р Богдоор тодруулж. Эмээ ээж нь монголчуудын цусыг говх сорж, мөлжиж бхд хүү нь ардын тархийг мунхруулж, бас л мөлжих нь. 1921 ардын хувьсгал хар шар феодалын ангийг устгасан. 1990 оны ардчилсан гэх хувьсгал шинэ феодалуудын ангийг бий болгосон. Ардыг баян ядуугаар нь ялгасан. Баячууд нь хулгай луйвраар л хөрөнгөжсөн. Тэдний 1 нь Гарамжав феодал. Өдөөс нь боссон Хуланг Гарамжав феодал дарж бна. Авилгачин шүүх үйлчилж бна. Гарамжавын засаглал мөнх биш. Айсуй ардын хувьсгал шинэ үеийн феодал ангийг арчина. Тэр 10-р Богдтой нь. Тэр үед л Гарамжав ямар тоглоомд оролцсоноо ойлгох бх. Юм 1-р дуусдаггүй юмаа, Гарамжав аа. Чиний энэ ялалт чнь сүүрлийн чнь эхлэл бдг юм. Ялсан нь ялагдаж, ялагдсан нь ялдаг жамтай хорвоо. Хэзээ ч бүү бас. Түүхийн хүрд эргэдэг билээ. Баярлах болоогүй. Тэмцэл дөнгөж эхлэж бна. Сайхан инээнэ гдг нь хамгийн

Зочин [202.9.40.69] 2023-08-05 20:06:41

Vneheer Monholin Tor Shvvh,prokuror,Tsadaa,Bvgd Avulgad idegeed Vneniig harah Melmii ni SOORCHeEE????!!!!!!Nvvrsnii Hulgai Who,Alt Zes,Gazrin caHudaldaa JDY,Hogjliin Bankni luivaruud,OyuTolgoi geh met luivaruudig IL gargaj chadaagvi bj Ene Yaruu nairagchiig Arai Utgagvi yal zvileer tulgaj buruutgaj bgaag Mongolin Zon olon gashuudan harj Mongol hvn bvr Arai chdee gj haruussaar HARAMSAAR l bnEh oronch. Shudarga hvmvvst yal tulgaj Mongolin shorond Eh oronchid tarchlan zovj bnaa ,Bid niim muuhai archaagvi niigmiig hvseegvieee.Er niToriig muu udirdval dooroo holoo oldoggvi gedeg vg vnen yum bnaa

Зочин [202.126.88.73] 2023-08-05 17:21:36

Гарамжав том но-той гэмт этгээд. Хуулийхан мэднэ. Канадын бизнесменийг УБ зочид буудалд архи, янхнуудар дайлж бгаад алтны уурхайн лицензийг нь өөрийн болгож, түүнийг хордуулж алсан алуурчин юм. Энэ хэргээ авилгалаар хааж. Үүнийг түмнээс ихэд нуун далдалдаг аж. Үүнийг хуулийхан сайн мэддэг бна.

ЗОЧИН [202.126.90.77] 2023-08-03 10:36:47

ЭХ ОРНЫХОО ЭСРЭГ ТАГНУУЛ ХИЙСЭН МӨНГӨНД НҮДЭЭ УХАЖ ӨГСӨН УРВАГЧИД БАГАДСАН ЯЛ БАЙНА. ИХ ХААН БАЙСАН БОЛ АЛЬ ХЭДИЙН ЦААЗАЛСАН.

Зочин [202.9.46.68] 2023-08-02 08:19:03

Мунхаг. Нам, лам, тагнуул гуравтай нэг зэрэг сүжирвэл онцгүй байх нь.....

Zaya [202.126.90.130] 2023-08-03 02:31:02

Yaruu nairagch Hulang Mongolin Tor ,Shvvh Prokuror ,TsagdaaVneheer Avilgad idegdjee.Vneheer Eh ornoo Gazar nutgaa hariinhand zarj Ve veree Bayajaad bgaa Hulgaich nar,Nvvrsnii hulgaichuud Alt ,Zesnii Uul uurhain Hulgaichuud ,JDY,Tomor zam,Mafijsan Ofshorchid Cv Batbold Narin Heden Zuun ih Nayadaar ni hulgai hsn hvmvvsiig Er toodoggvi hirnee Hulan Yaruu nairagchiig Dendvv hargisaar shvvj Ard tvmen tsochirdloo.Vneheer Mongolin Toriin Melmii ni sohorch Ard tvmen songoson Songoltondoo haramsaj bnaa.Eh oronch shudarga hvmvvs shorongoor dvvrlee.Vnen mon zamharch harin ch Uls ornoo tonon deeremdsen Bolovsrolsan.Hiigmiin san bvh sanguudig deeremdej Hogjliinbank JDY bvgd avsan zeelee ogoogvo 30,40 jil bsn hvmvvs Alban tushaal ahij Ahan dvvs urag torlooroo ve veiin hvmvvsiin shn bolomjiig hulgailj amidarch bn.Tord ajillaj bsn hvmvvsiin vr hvvhdvvd Uls ornig zarj hariinhantai holboo svlbee biznes hj Uls ornig tonon deeremdej bn Bagabandiin ohin huulid vilchildeggvi hvmvvs olin bjee harin Vnen monooroo yavaa vnen vgee hsn hvmvvs shorongoor gvvrch hils hergeer tarchlan zovj shorongoor dvvrllee Yu bj bn be hvmvvseee??????!!!!!! Mongol tvvhendee iim muuhai hargis niigemiig hen ch hvseegviede

Зочин [202.70.37.160] 2023-08-01 17:09:19

Нэг хэсэг МАН гэж гүйсээр байгаад Хүүхэлдэйн театрын дарга байсан Б.Лхагвасүрэнгын оронд энэ театрын дарга болсон. Тэр их найрагчыг элдэвээр хэлээд л явсан. Баттулгын дэргэд очоод ааш авир их эвдэрсэн гэж дуулддаг. Тагнуул бол цагдаа биш шүүх биш тагнуул баталгаатай факт л гаргаж ирдэг. Хэд хэдэн асуудал байгаагаас Х Богдын асуудал бол 1000 дахь асуудал юм билээ шүү.

Зочин [64.119.23.74] 2023-08-01 10:13:12

Хэтэрхий задгай ярьдаг бас сайхан шүлэг бичнээ.тэр Тэргэлийг бодоход...тэгээд түүх цагаатгаасай билээ.

уншигч [64.119.29.63] 2023-08-01 09:26:01

Хулан зөв л захиа бичсэн б на шүү дээ ............Ард түмэн Гарамжавын зээ хүүг хүлээж авахгүй л б гаа биз дээ......... үнэн биз дээ ...........

Зочин [202.126.88.146] 2023-08-03 20:36:07

Үнэн.Тэр хэлэх ёстой юмаа л бичсэн байна лээ

Зочин [202.55.188.37] 2023-08-01 09:25:08

Хэрвээ төрийн нууцыг задруулсан гэж байгаа бол хамгийн том гэмт хэрэгтэн Элбэгдоржийг яагаад хорихгүй байна. Тэрээр " Монголчуудыг гадныхан алтан дээр суусан гуйлгачин гэдэг. Монголд 80 төрлийн ашигт малтмалын 1170 орд ; 8000 орчим илрэл бий. Уурхайн түүхий эдийн нөөцөөр дэлхийд эхний 10 -т ; ховор элементийн наөцөөр Хятадын дараа дэлхийд 2-т ордог . Тиймээс гадны хөрөнгө оруулагчид Монголоос хөрөнгө босгооч! " гэх мэтчилэн төрийн нууцыг задруулсныг Жасрай сайд хэлж байсан ч Элбэгдорж хариуцлага хүлээсэн билүү ? Одоо төрийн нууц гэдэг нь МАН АН-ын мафийнхны хулгайг л хэлээд байгаа нь тодорхой. Хулгайг нь мэдсэн учраас гэрчийг устгах гэсэн мафийхны ажиллагаа . Хуланг сулла !!!

Зочин [202.126.88.146] 2023-08-03 20:37:08

Яг үнэн

Зочин [202.126.89.148] 2023-08-01 14:08:59

Яг үнэн

Зочин [66.181.186.249] 2023-08-01 08:56:58

Энэ давилуун зантай авгайд даруулга даанч их хэрэгтэй дээ!! Ах зах аав шигээ хүмүүс рүү ч дайрч л байдаг.Бавуугийн Лхашвасүрэн рүү ч бас дайрч л байсан ер нь цадиггүй ихэмсэг авгай!!

Зочин [79.237.247.69] 2023-08-03 14:14:15

Б. Лхагвасүрэн гэхлээр юм хэлж болдоггүй гэж үү? Тийм юм байдаггүй байх оо.

Зочин [66.181.177.131] 2023-08-02 08:14:12

Chinii ter choi bolon lam nar ni niigemd gaj mongol hunii ou uhaan bolon oyun sanaand bagtahgui uildel hiideg ni togtoogdood bn sh dee olon jil bigshsan ideeg ni saihan shahlaa neg ugui ymaa gehed nogoo no helj bn sh dee

Зочин [103.229.120.12] 2023-08-01 07:53:40

үргэлжлэл: Гэтэл Ц.Хулан найрагч Чой хамбыг үгийн муухайгаар гутаан доромжилж, олон нийтэд цацаж, сүсэгтэн олныг итгэл үнэмшлийн дүрэлзсэн галыг шороогоор булж унтраасан юмаа. Ийм ад зэтгэрийн авир өөр олон хүнээс бүү гараасай билээ гэж сүсэгтэн хүний хувьд залбирч байна. Ингэж чадсан хүн өөр юуг ч хийхийг үгүйсгэх аргагүй гэж бодном. Иймээс үнэн ч бай хилсээр ч бай Ц. Хулан энэ удаа ял шийтгүүлсэн нь болох л ёстой зүйл болсон. Оройн дээд хамбатны сахиус хилэгнэсэн учраас гэсгээл нь ирж байгааг ухаарцгаавал зохино!!!!

Зочин [202.126.89.148] 2023-08-01 14:10:35

Хүүе тэгээд хамба нь өөрөө ёс зүйгүй, авилгач хүн байвал яах өолж байна.

Зочин [103.229.120.12] 2023-08-01 07:43:21

Сэтгэл хоёрдож, бодол хоёр хуваагдаж, итгэл үнэмшил хоёр тийшээ салж одов. Цоодол гуай худал хэлнэ гэж даанч байхгүй. Охиныг нь хилсээр тулгаж ялласан гэдгийг итгэлтэй хэлж байна. Өнөөгийн төр засагт үүрлэсэн мафийн дарангуйлагчид шүүхийг ийм л юм хийдэг болгочихжээ. С. Зоригийг алсан гэж 3 хүнийг яг л ингээд ялалчихаж байсныг сана!!! Тухайн үед Ц.Нямдорж яг Цоодол гуай шиг хилсээр тулгаж шийтгэлээ гэж тод хэлж байсныг бас санацаа!!! Одоо юу болсон билээ??? Монголын шүүх 3 хүнийг хүн амины хэрэгт гүтгэж хилсээр хэрэг тулгаж ялласан нь тогтоогдож тэр 3 хүнийг сулласан биздээ??? Ийм юм хийсэн шүүх нь шүүгч нар нь ямар хариуцлага хүлээсэн юм бэ??? Улстөр оролцсон захиалгатай гэмт хэргийг улстөр оролцож захиалгаар ялласан нь С. Зоригийн хэргээр дуусаагүй, Г.Батхүүгийн хэрэг, Ц.Хулангийн хэргээр цуврал болон үргэлжилж байгаан биш үү!!! Энэ бол нэг тал нь. Нөгөөтэйгүүр Чой хамба бол монголын сүсэгтэн олны итгэл үнэмшил болсон гээгэнтэн юм. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй байх аа.

Зочин [192.82.76.38] 2023-08-01 07:42:15

Одоо Пап лам ирэх ямар хэрэг байгаа юм бол.

Зочин [79.237.247.69] 2023-08-03 14:15:42

Харин тийм. Тэрний л хэрэг алга.

Аавын охин [203.91.115.39] 2023-08-01 05:37:44

Аавын хувьд мэдээж хэцүү.Амьдын хагацал үзээд. Гэвч охин үрийг хэт задгай өсгөсөн санагддаг. Ах захгүй эрээ цээргүй элдэв бөгсний асуудалд их ордог. Хаана хэнтэй юу хийсэн нь тодорхой болоод л хууль ялласан гэдэгт итгэж байгаа. Энэ дээд доодхоо ялгадаггүй яруухан нарйагч хүүхнүүдэд том сургамж

зочин [103.212.118.248] 2023-07-31 22:59:48

Та талбай дээр гарааад үзэл бодлоо хэлээч

Зочин [202.126.88.131] 2023-07-31 21:25:57

Энэ одоо мэдээ юм уу, юу юм. Энийг сэтгүүлч хүн бичсэн байж боломгүй, боловсролгүй бүдүүлэг юм бэ.

Зочин [66.181.186.249] 2023-07-31 20:39:59

Цоодол гуай таныг хүндэлж явдаг эцэг хүний сэтгэл ямар байгааг ч ойлгож байнаа!! Охин тань арай л хэт оролцох ёсгүй юмандаа орчлоо гэж л харж байна. Ер нь Баттулга их хар мөртэй шуналтай эх орноо хэзээ ч бодож байгаагүй хүн л дээ! Тойрон хүрээлэгчдээс нь 2 нь хүний амь бүрэлгэлээ, олон ч хүн шоронд явж байна! Ийм хүнээс болгоомжлох хэрэгтэй байсан! Сайныг дагавал сарны гэрэл мууг дагавал могойн хорлол гэж айхтар үнэн үг бий. Охин тань зүгээр л шүлгээ тэрлээд явсан бол ард түмэндээ илүү хүндлэгдэх байсан гэж боддог. Яалт ч үгүй гарцаагүй баримттай болоод л ийм ял авчихлаа гэж харж байна. Цаашдаа төр засаг харж үзээд ялыг нь хөнгөлөөсэй гэж хүсч байна.

Зочин [192.82.91.81] 2023-07-31 20:33:36

хүн өөрөө хувь заяаныхаа эзэн, гүтгэлэг бол цагаадаж сайн сайхан амьдрах цаг ирнэ, айх зүйлгүй байж болно, хүн гээч хүн ээ шүүж болохгуй! өнөөдрийн өчигдөрийн 76 хулгайч ялтан гэмт хэрэгтнүүд шдээ! буудуулж дүүжлүүлэх ялтай хулгайчид эх орноо хүн олны бүх сайн сайханыг хувхайруулан сорогчид! Хулан эх орныхоо эсрэг хийсэн үйлтэй бол ял аа үүрэх л болно, харин үгүй бол нэг л өдөр сайн сайхан аз жаргалтайгаар амьдрах болно

хаха [64.119.24.58] 2023-07-31 20:44:19

Хүн хүнээ шүүхгүй роботоор эсвэл амьтанаар шүүлгэх гээ юу

zochin [64.119.27.174] 2023-07-31 18:09:34

Jenko xiilgee biz, zovlox n baisan ue shuu dee,yaj gantsaaraa xiij chadax ve,ene dotrox xeruul chin yavaj yavaj uls ex orond min gai bolox vii dee.

zochin [66.181.179.63] 2023-07-31 17:35:45

ulsiin nuutsad holbogdoh bichig barimt material damjuulj gadniihnaas mongo avsan ter ni notlogdson gesen shd ene chin eh ornoosoo urvasan l gesen ug shu de hen ch bsan zohih yaliig ni uguh l estoi

Зочин [192.82.67.157] 2023-07-31 16:20:20

ОРОСЫН ТАГНУУЛЫН ХАТГААСААР ХЯТАДЫН ТАГНУУЛЫН ОЛЗ БОЛОН ШОРОНД ЯВСАН

Зочин [117.136.79.2] 2023-08-01 09:33:40

Хаха яг хэллээ

zochin [66.181.160.61] 2023-07-31 15:59:51

ene bol xr bogddoi yamarch hamaagui harin uls tor iheehen oroltsson tuhailbal: songuuli yumuu esvel erh barigchid bulegleluudiin zamd hondoldson saad boloh magadlaltai hun yumuu gej bodoj baina Xr bogd bol massd taalagdah gesen javchuurga

Зочин [139.5.219.24] 2023-07-31 15:54:32

Хулангийн далай ламд бичсэн захиаг уншлаа яалтчгүй ар талд н хүмүүс байсан байнаа,тэрнээс ганцаараа ийм том асуудалд орно гэж байхгүй

Зочин [59.153.114.25] 2023-07-31 16:00:41

Мөнгө авсан нь нотлогдсон бол яалтай ч билээ Үйлдэл. Дээрээ баригдсан бол Цоодол гуай өмөөрөад ч ннмэргүйн дээ

Зочин [103.161.242.179] 2023-07-31 15:38:05

ene hun amid bil uu

Зочин [103.140.11.2] 2023-08-04 10:05:18

Ххуланг хухдан суллахгүй бол энэ удаагийн срнгуултд манн гарах нь ч өнгөрлөөдөө хөбрхий.

Зочин [150.129.141.250] 2023-07-31 18:09:28

Vildel deerh ene bol Dald hichneen Ter bumig avsan bilee dee Olon hvn ...Tsoodol guaig bodood Shorongvi salgaa hee.?!Ene hugshin estoi amidin Tamd bn shdee.Hohirlig n olon nuglaad tulvvleed Sullaachee . Evi dee Aav, Eej 2 n.bodj tuslaach.

Хан [101.176.216.171] 2023-07-31 15:19:52

Зөв л юм бичсэн байна ш дээ Тэр Гарамжав гэж шуналын бузар болсон авгайг өөрийг нь шоронд хийхгүй яагаад өдий хүртэл улс орноо дээрэмдүүлээд баыгаа юм бэ Энэ хуулийнхан гэж авилгад идэгдсэн алмаснууд юу бодож суудаг байна

Зочин [124.158.65.144] 2023-08-03 11:02:08

Гарамжавын ач нялх амьтан эмээгийн хийсэн үйлийн үрийг үүрч яаж хорвоог туулна даа. Бас болоогүй энэ цэцэг шиг хүүхэд ламхай нарын хэлийг хөхөж, бас хэлээ хөхүүлж амьдралдаа хөл тавина гэдэг гутамшиг. Аав, ээж нь ухаантай хүмүүс бол, хүүхдээ амьдаар нь шуналаа гүйцэлдүүлэх зэвсэг болгоогүй бол энэ үмхийрсэн шалбааг шиг амьдралаас хурдан гаргаач.

Б [64.119.24.58] 2023-07-31 20:42:36

Гарамжав чамайг бодвол улс эх орны хөгжилд хэрэг болохуйц нэг том үйлдвэр барьчихсан хэдэн зуун хүнийг ажлын байраар хангаад улс нийгэмдээ тус нэмэр болоод явж байна.

Хан-д [66.181.161.246] 2023-07-31 15:29:15

хятадын тагнуул тэжээгчийнхээ талд нийцүүлэн захидал илгээж. Энэ тэгээд өөрт чинь зөв санагдаад бна уу? МУ-н шашин төр тусдаа бөгөөд хаанаас ч хараат бус байх ёстой юм.


42 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
42 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.