Хэнтийн Цагдаагийн дарга Д.Батхүү Хөвсгөлийн хээр морийг хашаанаас гаргаж наадмаа будилуулжээ
Гурван ч аймаг нэг зэрэг 100 жилийн ойгоо сүр дуулиантай тэмдэглэлээ. Эндээс Хэнтийн 100 жилийн ойн баяр наадмын их насны морины уралдаан хэл ам, хэрүүл тэмцэлтэй болов. “...Хөвсгөлийн уяач Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлсэн ч хасагдчихлаа” гээд наадмынх нь хэдэн өдөр яригдлаа. Үүнтэй холбоотойгоор тус баяр наадмын хурдан морины комиссоос мэдэгдэл хүртэл гаргав. Тэр мэдэгдэлд нь “...Хэнтий аймгийн 100 жилийн ойн баяр наадмын үеэр их насны морины уралдаанд нийт 148 морь бүртгүүлсэн.
Үүнээс сэрвээний өндрөөр 20 морь хасагдсан. Эдгээр морьдын дунд 19 дугаартай Хөвсгөл аймгийн уяач Б.Отгонсэлэнгийн хээр морь 145 см өндөртэй тул сэрвээний хэмжилтээр хасагдаж, бусад морьдын хамт хашсан байсныг хүч түрэн гаргаж уралдуулсан байна. Иймд тухайн үйл явдалтай холбоотой баримт, материалууд болон хасагдсан морийг уралдаанд оруулсан, энэ явдалд гар бие оролцсон бүх хүнийг хууль хяналтын байгууллагад шалгуулж байна. Хэмжилтээрээ хасагдсан морь түрүүлсэн тул Морины комиссын шийдвэрээр хасаж, дараагийн морийг түрүүлснээр тооцон цоллосон болно” гэжээ.
Эндээс харвал, энэ наадмын хэрүүл хууль хяналтын байгууллагаар шийдэгдэхээр болж байна. Юу болсныг эрж сурах нээ, Хэнтийн наадмын Морины комиссынхон энэ мэдэгдэлдээ нэг зүйлийг “бүрхэгдүүлж” орхисон байх юм. Мэдэгдэлд “...Хээр морь 145 см-тэй тул сэрвээний хэмжилтэн дээр хасагдаж, бусад морьдын хамт хашсан байсныг хүч түрэн гаргаж уралдуулсан” гэсэн.
Үнэхээр ч Хөвсгөлийн Б.Отгонсэлэнгийн хээр морь дүрэмд зааснаар сэрвээний хэмжилтээр хасагдаад байжээ. Ингээд хашаатай байхад нь Хэнтий аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Батхүү “хүч түрэн”, гаргах зөвшөөрөл өгснөөр энэ будилаан үүссэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, Хэнтийн Цагдаагийн дарга Д.Батхүү Хөвсгөлийн хээр морийг хашаанаас гаргаж, аймгийнхаа100 жилийн ойн наадмаа будилуулсан болж таарчээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
Зочин [202.179.24.247] 2023-08-03 15:50:20
БАТХҮҮ БАЙЯ БОЛОХ НЬ Л ДЭЭ. ККК
ЗОЧИН [202.126.90.77] 2023-08-03 12:18:29
МОРИНЫ КОМИСС НЬ ШИЙДДЭГ ЮМ БАЙГАА БИЗ ЭНЭ НОВШ ИЙМ БАЛАЙ ЮМАНД ХЭДЭН БОР ЦАГДААГ ЧИРЖ ОРОЛЦУУЛДАГ НЬ ЮУ ЮМ ХӨГИЙН ГӨЛӨГ ВЭ. НЭГ ДАРГЫН БӨГС ДОЛООГЧ ДОЛДОЙ Л БАЙНА
Зочин [202.55.191.194] 2023-08-02 12:17:26
шоронгийн дарга цагдаагийн дарга нар бяртай байноо
df [202.21.117.34] 2023-08-02 13:55:44
ЦЭЦГЭЭНИЙН ЛАЙВ ГОЕ БОЛЖЭЭ,...ХӨЛИЙН ЦЭЦЭЭР УНАГАА....кк
зочин [103.111.68.3] 2023-08-02 09:02:58
харин ч УВС нөхөдийг бодвол л гайгүй байна. УВС-ын нөхөдүүд аймаар УБ хотын А зэрэглэлийн газар бүгдийг УВС авсан .Газар нутгаа СОЛОНГОСЧУУДАД зарсан . бас болоогүй МЭНЭНГИЙН талыг бас ХЯТАДУУДАД бэлгэлсэн . Одоо МЭНЭН-гийн тал уйлж ард иргэд ан амьтан бүгд үгүй болж байх шиг байна
Зочин [64.119.20.164] 2023-08-01 16:49:02
Тарган цатгалан гоё л хурандаа байна ш дээ, ийм гоё нүүрийн буянтай хүн тийм муу үйл хийх үү
Зочин [202.126.89.171] 2023-08-01 13:54:04
Уяачидийн улсын комисоор шалгуулах хэрэгтэй шүү дээ улсын наадамд тэнцэж байсан юм бол
ЗОЧИН [103.10.21.10] 2023-08-01 09:19:50
ХЭНТИЙНХЭН ЯАГААД ДЭЭР, ДОРГҮЙ ДАН ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИД БАЙДАГ ЮМ БЭ. ТЭГВЭЛ УЛСАД ЗӨРЧИЛГҮЙ ТҮРҮҮЛЭЭД ИРСЭН МОРИЙГ ЯАГААД УРАЛДУУЛАХГҮЙ ХАШДАГ ЮМ БЭ. ӨӨР АЙМГИЙН, ГАДНЫ МОРЬ ТҮРҮҮЛНЭ, МАШИНАА АЛДАНА ГЭЖ АЙСАНДАА ХАШСАН БОЛЖ ТААРЧ БНА. ЛУЙВАРЧИН ХАТАНБААТАР НЬ "ЧИ ХААНА УРАЛДАЖ БУЙАА МЭДЭЭРЭЙ" ГЭСЭН ГЭЖ БГАА. ЭНЭ ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИН БҮХ ЛУЙВРИЙГ ХИЙСЭН. ЭНЭ ХОГ НААДМИЙН ТУХАЙ ХУУЛЬ, ДҮРЭМ ЗӨРЧИЖ НААДАМ БУДИЛУУЛЖ, ӨӨРТӨӨ АШИГТАЙГААР, АЛБАН ТУШААЛЫН ДАВУУ БАЙДЛАА АШИГЛАН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ТУЛ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ ШОРОНД ОРОХ ЁСТОЙ. ШУДАРГА ЁС ГЭЖ ХЭНТИЙД БАЙДАГ БОЛ МОРИНЫ ҮЗҮҮР, ТҮРҮҮГ ҮНЭНЭЭР НЬ ШИЙДЭЖ ХАТАНБААТАР ЛУЙВАРЧНААС ЛУЙВАРДАЖ АВСАН МАШИНЫГ НЬ ХУРААН АВЧ, АЖЛААС НЬ ХАЛЖ ЯЛЛАХ ЁСТОЙ.
Зочин [122.201.19.190] 2023-08-01 08:20:41
ЭНЭ ОЛОН 100 ЖИЛ ГЭСЭН НЭРТЭЙ ЦАГ, ХӨДӨЛМӨР, ХӨДӨЛМӨР ҮРСЭН БАЛАЙ ЯВДЛАА ЦААШИД ЗОГСОО, ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ. ТЭРНИЙ ОРОНД НЭГ САЙХАН ҮЙЛДВЭР БАРЬСАН БОЛ.......БОД БОД..БОД.
Зочин [66.181.160.106] 2023-08-01 06:35:55
Шоронгийн дарга машинаар хахуулдан цагдаагийн даргыг шоронд хийхнэ дээ. Ар сайтай атаман юм аа.
Зочин [202.126.89.64] 2023-07-31 23:57:34
одоо бас хэнийг хорих болдоо балиар юмнууд
Бату [50.99.75.40] 2023-07-31 22:23:45
Наадам болоод өнгөрсөн наад бузар хэрүүл ээ зогсоо, Монголчууд бүгдээрээ хийх ажил багатай сүргээрээ хэрүүл ч болсон нь харамсалтай..
Зочин [66.181.161.200] 2023-07-31 21:43:35
Тийм л сүрхий юм бол олон түмний нүдэн дээр хэмжихгүй яасан юм агентлагийн дарга нар том юмаа
Баяр [66.181.161.189] 2023-07-31 21:38:09
Одоо тэгээд будилуулсан хүн ээ л шийтгэх байх даа.
Зочин [66.181.186.249] 2023-07-31 20:52:29
Эрийн шандсаар түрүүлсэн адгуус ямарч буруугүй!! Бүх юм тэр машин авах гэсэн шуналтай эрх мэдэлтэн нөхрөөс л болсон! Ингэж зуунд ганц тохиох наадмаа гутаалгүй газар дээр нь дахин хэмжээд л шийдчих асуудлыг өөрсдөө будлиантуулсанд харамсаад ч харамсаад ч барахгүй байна!!
Зочин [103.10.21.15] 2023-07-31 20:17:21
Түрүүлсэн хээрийн маргааныг таслах зорилгоор ард түмэн дахин хэмжилт хийхийг зөндөө шаардсаныг эс ойшоосон тул угаасаа луйвар болсон гэж олон нийт үзэж бгаа шүү. Муусайн авилгачдад та нар одоо юу ч гэж гөрдөөд нэмэргүй.
Зочин [64.119.27.182] 2023-07-31 20:14:16
Зохион бичлэг чинь явахааргүй байна. Зууны мэдээ худалдагдсан.
Зочин [203.91.115.38] 2023-07-31 20:12:09
Хэнтийд цагдаа шоронгийнхон маш нөлөөтэй юм гэж ойлголоо.
Зочин [192.82.80.139] 2023-07-31 18:37:14
За болиоч дээ буруутгах хүн олдохгүй болохоор муу цагдаа руу дайрч байна. Тэр морь тайлбарлагч нь Хөвсгөл аймгийн алдарт уяач Отгонсэлэнгийн хээр морь 19 дугаартай бүртгэгдсэн гээд зарлаад бүртгэлийг нь уншаад байсан биз дээ
Зочин [202.55.188.125] 2023-07-31 20:32:35
Харин тийн
Зочин [150.129.140.207] 2023-07-31 17:32:44
Энэ жилийн улсын наадамд түрүүлсэн морь яагаад 14 хоногийн дотор сэрвээ нь өндөр болдын вэ. Боломжгүй зүйл шүү.
Зочин [103.140.11.24] 2023-07-31 16:59:45
Аман хүзүүлсэн морь нь эрлийз, ямарч наадамд сэрвээний өндрөөр тэнцэдгүй адуу шүү бас. Барианы дараа жхний 5 морио хэмжээд асуудлаа шийдэхгүй будлиулсан нь үнэн ш дээ. Өнгөрсөн хойно нэх их гүтгэж гүжирдэж гэнэ.
Соно [202.21.108.6] 2023-07-31 16:53:53
Цагдаагийн дарга шоронгийн дарга хоёр учраа олж дээ.Гэхдээ шоронгийн дарга их но той
Зочин [64.119.18.146] 2023-07-31 16:30:29
hentiin 100 jilee baastchihsan shvv dee haha
Зочин [192.82.82.62] 2023-07-31 16:23:18
Хурандаа хурандаатайгаа хуйвалдаал биз. Дахиж уг 2 моринд хэмжилт явуулаад маргааныг шийдчих боломж байсан шүүдээ. Уяачийн саналыг нөгөө хурандаа нь эрс эсэргүүцээд хассан бичлэг цацагдсан.
Д.БАТХҮҮ [192.82.67.157] 2023-07-31 16:15:40
ТЭГСЭН ТЭГЭЭД ЯАХ ЮМ ТА НАР !!!
Зочин [192.82.71.105] 2023-07-31 20:37:47
Эргүү амьтан үйлс чинь хазайж үйл чинь бүтэхгүйдээ. Идсэн идэш чинь хоол болохгүй. Түмэн харсан. Комисс нь дахиад хэмжээч гэхэд зугтаагаад бсан.
Зочин [202.126.88.180] 2023-07-31 20:04:10
Hunii nereer bitgii hutsad bgarai ip haygaar oldodgiishde malaa
Зочин [202.55.188.46] 2023-07-31 19:10:26
Яаж ч мэдэх байхдаа ер нь
Зочин [202.55.188.121] 2023-07-31 17:42:09
yu we ingej boldogimu ene tgd vnen ymu
Зочин [103.254.123.143] 2023-07-31 15:58:17
Хуулийнхан ийм балиар нөхдүүд ш дээ.