"САРЛАГИЙН БАЯР"-ЫГ 200 ГАРУЙ ЖУУЛЧИН ҮЗЖЭЭ

Aдмин / Орон нутаг

“Сарлагийн баяр” бэсрэг наадам Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Өндөр хясаа” хэмээх газарт 14 дэх жилдээ зохион байгуулагдлаа.

Тус наадам нь монгол сарлагийн онцлог, хариулга маллагаа, уналга эдэлгээний уламжлалт өв соёлыг сурталчлах, түүгээр дамжуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх, малчдын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эдээр хийсэн брэнд бүтээгдэхүүн, цагаан идээ болон эдлэл хэрэглэлийг танилцуулах зорилготой аж.

Мөн Хужирт сумын нутагт “Монгол эсгий урлалын баяр 2023” аялал жуулчлалын арга хэмжээ болсон байна. Уг арга хэмжээний үеэр эсгий хийх, сүү хөөрүүлэх, хөхүүрийн айраг бүлэх, тогоо нэрэх зэрэг нүүдэлчин ахуйн соёлыг сурталчилж, үндэсний бөхийн барилдаан, хурдан дааганы уралдаан, үндэсний хувцастай хүүхэд болон сайхан хос шалгаруулалт, дэмбээ, морь уургалах, бугуйлдах, эмнэг сургах тэмцээн зэрэг сонирхолтой уралдааныг зохион байгуулжээ.

Үндэсний хэв маяг бүхий өвөрмөц арга хэмжээнүүдийг гадаадын 200 гаруй жуулчин хүрэлцэн ирж сонирхсон гэдгийг Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

зочин [202.9.40.200] 2023-08-01 08:11:26

гадаадыхныг хараад далдганадаг зангаа засаач өөрсдөө очихоороо гөлөг болдог бж инээдтэй юм ааа

Зочин [192.82.76.38] 2023-08-01 07:44:57

Мөн ч их сүр болох юм даа. 200 хан хүний төлөө ийм их ажил болох гэж.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.