ХӨВСГӨЛ НУУРААС АВТОМАШИНЫ ЁМКОСТЬ, ЧИРГҮҮЛИЙГ ТАТАН ГАРГАЖЭЭ

Aдмин / Орон нутаг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийн байршлыг илрүүлж тогтоох, татан гаргах ажиллагаа Хөвсгөл нуур Дүбэрлэг уул, Жиглэгийн давааны орчим зохион байгуулагдаж байна.

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнгээр удирдуулсан ажиллагааны баг Дүбэрлэг уул нуурын эргээс 700 орчим метр зайд, 72 метрийн усны гүнд живсэн шатахуун тээврийн 57-07 АЧ улсын дугаартай чиргүүл, Жиглэгийн давааны ам нуурын эргээс 1.4 км-н зайд 54 метрийн усны гүнд живсэн 6 тн шатахуун тээврийн автомашины ёмкостыг илрүүлж, тус тус татан гаргалаа.

Тус татан гаргасан шатахууны савнуудад нийт 12 тонн шатахуун (шатах тослох материал) байсныг нуурт алдагдахаас сэргийлж, аюултай бохирдлыг Хатгал тосгоны Цэвэрлэх байгууламжийн тусгай цэгт тээвэрлэн хүргэж, зохих журмын дагуу аюулгүй болголоо.

Тухайн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслүүдийг илрүүлэх, татан гаргах ажиллагаа үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

зочин. [66.181.160.66] 2023-08-10 11:31:26

Далай ээжээ бохирдлоос цэвэрлэж байгаа нь сайшаалтай байна.гэвч энэ их зардал улсаас гарч байгаа.ашиглаж байгаа багаж эд зүйлдээ ариг гамтай хандаж ашиглаж байвал зүгээр байна.ж:1тн-ы цагаан саваа өргөж зөөхдөө чалк гэх даавуун оосроор доогуур нь ороож байвал наад савны чинь төмөр сараалж эвдрэхгүй олон удаа хэрэглэж болно доо.чалк гэх хятадын даавуун оосор хаа сайгүй л хямд байгаа.ажил хийхдээ багаж хэрэгсэлдээ сэтгэлтэй хандаж байцгаая


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.