Нийт нутгийн 60 гаруй хувьд зуншлага хэвийн байна

Бэлчээрийн ургамлын ургалт, зуншлага энэ сарын аравны байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд хэвийн, 10 орчим хувьд муу (гантай), бусад нутгаар дунд байгааг ЦУОШГ-аас мэдээллээ.
Тодруулбал, Архангай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Улаанбаатар, Төв, Говьсүмбэрийн нийт, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Дорноговийн зарим, Өмнөговийн зарим сумын нутгаар хэвийн, Баянхонгор, Өмнөговийн зарим, Увс, Говь-Алтай, Дорноговийн ганц нэг сумын нутгаар муу (гантай), бусад нутгаар дунд (гандуу) байгаа аж.
Сэтгэгдэл