Ж.Байден Хавайд “аль болох ойрын үед” очно
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден гэргий Жилл Байдены хамтаар Хавай муж улсад “аль болох ойрын хугацаанд” очно гэдгээ мягмар гарагт мэдэгджээ. Ж.Байден Висконсин муж улсын Милуоки хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Bidenomics” гэдэг эдийн засгийн төлөвлөгөөгөө танилцуулах үеэрээ энэ тухай ярьсан байна.
Мауи арлыг хамарсан ойн түймрийн талаар ярих шаардлагатай гэдгийг Ж.Байден онцлон тэмдэглээд "ийм олон хүний аминд хүрсэн түймэр сүүлийн 100 гаруй жилд дэгдээгүй. Хот бүхэлдээ сүйджээ. Хавайн уугуул иргэдийн үе дамжсан түүх балгас болон хувираад байна” гэлээ.
АНУ-ын Ерөнхийлөгч мөн Хавай муж улсын захирагч Жош Гринтэй удаа дараа холбогдож, Холбооны засгийн газрын зүгээс тус муж улсыг шаардлагатай бүхнээр хангах болно” гэдгийг батлан мэдэгдсэн байна.
Ж.Байден Хавайг байгалийн гамшигт өртсөн бүс гэж зарлах тухай захирагчийн хүсэлтийг дэмжиж, тус бүс нутагт шаардлагатай бүх тусламжийг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Захирагч Ж.Грин ойн түймрийг Хавайд нүүрлэсэн хамгийн том байгалийн гамшиг хэмээн тодорхойлсон бөгөөд сэргээн босголтод их цаг хугацаа шаардагдахаар байгааг хэллээ.
Ойн түймрийн улмаас 2200 барилга байгууламж сүйдэж, учирсан хохирлын хэмжээ 6 тэрбум ам.долларт хүрсэн гэх тооцоо гарчээ. Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан хүний тоо даваа гаргийн байдлаар 99 болж нэмэгдсэн байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"
Сэтгэгдэл
Зочин [59.153.115.11] 2023-08-21 21:59:39
Хавай арлын муж улс АНУ-н ерөнхийлөгчийн сонгуулиар Байденд маш өндөр итгэл хүлээлгэн саналаа өгсөн юм гэсэн. Даан ч энэ том галын гамшиг болсон өдрийн маргааш нь дугуй унан амарч байхад нь сэтгүүлчид Хавайн гал түймрийг гамшиг дээр ямар арга хэмжээ авах вэ гэж асуухад тэгжийгаад л шийднэ дээ гээд тоолгүй өнгөрсөнд нь хүмүүс эхлээд дургүйлхсэн. Тэгээд авсан шийдвэр нь өөрт хамаагүй Украйнд 113 тэрбум өгсөн хэрнээ өөрийн хүмүүстээ 2,3хан сая долларын тусламж өглөө гээд л уурлаад байх шиг байна. Бодоод байхаар Украйнд өгсөн мөнгөний 0,002% хувьд ч дүйцэхгүй дүн байна. Тэгхээр Хавайчууд биднүүс дэмжээд байхад АНУ-д хамааралгүй Украйн л биднүүсээс чухал юм байна, биднүүс хэрэггүй юм байна гээл уурлаад байна даа.
Зочин [43.242.242.59] 2023-08-17 11:14:07
Ойн түймэр гарсан учир Байденг Америкчууд огцор гэж шаардах болов уу. Манай Сумъяабазарыг огцруулах АН-ын тэмцэл оролдлого юу болж байна вэ