Д.Трамп хорих газарт сайн дураараа ирэх ёстой гэв

Aдмин / Гадаад мэдээ

Ноён Д.Трамп болон түүнтэй хамт шүүхэд дуудагдаж буй 18 этгээд шүүх хурал эхлэхээс өмнө Атланта хотын Фултон тойргийн хорих газарт сайн дураараа “хүрэлцэн ирэх” ёстой гэж эрх бүхий албан тушаалтнууд лхагва гарагт мэдэгджээ. Тус мужид 2020 онд болсон сонгуулийн үр дүнг өөрчлөхийг оролдсон хэргээр Д.Трамп шүүгдэх гэж байгаа юм.

Ноён Д.Трампын хэрэг "хэвийн байдал"-аар явагдана гэж тойргийн цагдаагийн газрын дарга Пэт Лабат мэдэгдлээ. Гэвч шүүх хурлыг хүлээж, тус мужийн аюултай шоронд хэдэн долоо хоног, сар, бүр жилээр хоригдож байгаа хүмүүсээс Д.Трамп тэс өөр нөхцөлд байх болно гэж ажиглагчид үзэж байна. Фултон тойргийн урьдчилан хорих төв нь 1300 орчим хүний багтаамжтай хэдий ч 1985 онд ашиглалтад орсноосоо хойш байнга ачаалал ихтэй болжээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.