Хятадын дижитал эдийн засаг 50 их наяд юанийг давжээ

Aдмин / Гадаад мэдээ

Өчигдөр буюу 8-р сарын 16-нд БНХАУ-ын Гуандун мужийн Шаньтөү хотод болсон Хятадын дижитал эдийн засгийн инноваци хөгжлийн бага хуралд Хятадын Мэдээлэл, харилцаа холбооны технологийн академи "Хятадын дижитал эдийн засгийн аж үйлдвэрийн хөгжлийн тайлан (2023)"-ыг гаргажээ. Хятадын дижитал эдийн засаг тус улсын ДНБ-ий 40 гаруй хувийг бүрдүүлсэн нь тайлангаас харагдаж байна.

Хятадын Мэдээлэл, харилцаа холбооны технологийн академийн Бодлого, эдийн засгийн хүрээлэнгийн дэд захирал Сун Кэ энэ тухай:

"2022 онд дижитал эдийн засгийн цар хүрээ 50 их наяд юанийг давж, ДНБ-ий 41.5 хувийг эзэлж байна. Эдийн засгийн нийт хөгжлийн тавны дөрөв нь дижитал эдийн засгийн хувь нэмэр юм.

"Хятадын дижитал эдийн засгийн аж үйлдвэрийн хөгжлийн тайлан (2023)"-д харуулснаар, одоогийн байдлаар олон нутагт 8000 орчим дижитал цех, ухаалаг үйлдвэрүүд баригдсанаас 2500 гаруй нь ухаалаг үйлдвэрлэлийн хүчин чадлын 2-р зэрэглэлээс дээш түвшинд хүрч, дижиталд бүрэн шилжжээ. Олон улсын дэвшилтэт түвшний ухаалаг үйлдвэрлэлийн 209 загвар үйлдвэрийг буй болгож, улс даяар тодорхой бүс нутаг, салбарын нөлөө бүхий 240 гаруй аж үйлдвэрийн интернет платформ, гол платформуудтай холбогдсон 89 сая гаруй иж бүрэн төхөөрөмж байна." гэжээ.

Г.Бямба


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2023-08-17 13:02:27

хятадыг л гайхсан мэдээ гаргах юм. өөрсдөө хужаагаас илүү байсан уу байсан шүү.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.