Кабо-Вердегийн эргийн ойролцоо 60 гаруй цагаач амиа алджээ
Баруун Африкийн Кабо-Верде арлын улсын эргээс холгүй цагаачдыг тээвэрлэж явсан завь олджээ. Завин дээр сууж явсан 60 гаруй хүн амиа алдсан байж магадгүй байна. Одоогоор аврагдсан 38 хүний дунд хүүхдүүд ч мөн байжээ. Завь далайд гараад сар гаруй болсон бөгөөд түүн дээр байсан хүмүүсийн ихэнх нь Сенегалаас ирсэн гэж таамаглаж байна. Кабо-Вердегийн эрх баригчид дахин хүний амь нас эрсдэхээс сэргийлэхийн тулд цагаачлалын талаар дорвитой арга хэмжээ авахыг олон улсад уриалжээ.
Завийг анх даваа гарагт олж харсан гэх нэгэн цагдаа AFP агентлагт мэдээлсэн байна. Завь живсэн байсан гэх мэдээлэл эхэндээ тарсан боловч хожим нь хөвж явсан нь тодорхой болжээ. Модон завийг Сал арлаас 320 орчим км зайд байхад нь Испанийн загасчид олж харснаар холбогдох албаныханд мэдээлсэн байна.
Аврагдсан хүмүүсийн дунд 12-16 насны дөрвөн хүүхэд байгаа тухай Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын /ОУШХБ/ хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.
Мягмар гаргийн орой Сенегалийн Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар, 101 хүн суулгасан уг завь долоодугаар сарын 10-ны өдөр Сенегалаас хөдөлжээ. Тус яам аврагдсан хүмүүсийг нутагт нь буцаах асуудлаар Кабо-Вердегийн эрх баригчидтай холбоотой ажиллаж байна.
Завинд мөн Сьерра Леоны нэг, Гвиней-Бисаугийн нэг иргэн сууж явсан гэх мэдээлэл байна.
Кабо-Верде нь Баруун Африкийн эргээс 600 км зайд, Испанийн Канарын арлууд руу чиглэсэн далайн цагаачлалын зам дагуу оршдог. Цагаачид Канарын арлуудыг Европын Холбоо руу нэвтрэх гарц болгон ашиглах нь түгээмэл байдаг. ОУШХБ-ын мэдээллээр, 2022 онд хамгийн цөөндөө гэхэд 559 хүн Канарын арлуудыг зорьж яваад амиа алджээ. Мөн энэ оны эхний зургаан сарын хугацаанд уг чиглэлд явж байсан 15 завь осолдож, 126 хүн амиа алдсан ба сураггүй алга болжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"
Сэтгэгдэл
Zochon [46.114.106.221] 2023-08-20 17:54:33
Butsaadan zuvduu ireed aytaihan amidarch chadahgui humuus zalhuu
Зочин [118.79.44.68] 2023-08-17 15:43:06
hoorhii doo
Цагаач [103.57.95.217] 2023-08-17 13:23:05
60 хүний амь чинь 1 европ хүний амьны дайнд хүрэхгүй ээ
Zochin [46.114.106.221] 2023-08-20 17:53:14
Bugdiig ni avaad bval europ udahgui suirne bas hunii aminii heteg dandaa iim humuus hiideg hadlaga hiihdee garguut ireed zugeer amidarch chadahgui yadaj ajil hiihgui zalhuu ugsun munguur amidraad suuj baih sanaatai ugsun bairand ni tseverhen amidarch chadahgui udur untaad shunu ni bosood hooloo hiij ideed huuhduudee oriluulaad hogoo hussen gazaraa hayaad zavaan humuus
Зочин [202.9.46.227] 2023-08-17 15:15:10
Муу гай болсон дүрвэгсэд замдаа үхээсэй.