Сингапурын цагдаа нар 735 сая долларын хөрөнгө, бэлэн мөнгийг хураан авчээ
Сингапурын цагдаа нар мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх томоохон ажиллагаа явуулж, тансаг байр, автомашин, бэлэн мөнгө зэрэг ойролцоогоор 1 тэрбум сингапур.долларын /735 сая ам.доллар/ үнийн дүн бүхий хөрөнгийг хураан авчээ. Хураагдсан зүйлсийн дотор тансаг зэрэглэлийн машинууд, нэртэй брэндүүдийн гар цүнхнүүд болон 17 сая ам.долларын бэлэн мөнгө байжээ. Ажиллагааны явцад 10 хүнийг баривчилсан бөгөөд тэд гадаад улсын паспорттой байжээ.
Дэлхийд гэмт хэргийн гаралт хамгийн багатайд тооцогддог орнуудын нэг болох Сингапурт ийм өргөн хүрээтэй нэгжлэг хийх тохиолдол тун ховор байдаг. Сингапурын Цагдаагийн газраас мэдэгдсэнээр, мягмар гарагт улс даяар нэгэн зэрэг нэгжлэг хийжээ.
Энэ үеэр 94 байр хураан авсны дотор хамгийн ашигтай байршил бүхий байрууд, 50 тээврийн хэрэгсэл байв. Мөн мөнгө угаасан, бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэрэгт холбогдуулан 31-44 насны 10 хүнийг баривчилсан ба тэд Хятад, Камбож, Турк, Вануатугийн паспорттой байжээ. Бүлэг этгээдүүдийг залилан, цахим мөрийтэй тоглоом зэрэг хилийн чанадад үйлдсэн гэмт хэргээс олсон орлогыг угаахад оролцсон гэж сэжиглэж байгаа юм.
“Сингапурыг гэмт хэрэгтнүүдийн орогнох газар болгон ашиглахыг бид тэвчихгүй” гэж Эдийн засгийн цагдаагийн газрын албаны дарга Дэвид Чью хэлжээ. Тус алба цагаан захтнуудын үйлдсэн гэмт хэргүүдийг мөрдөн шалгадаг байна. “Гэмт хэрэгтнүүдэд өгөх бидний мессеж тун энгийн - хэрэв бид та нарыг илрүүлбэл баривчлах болно. Хэрэв бид та нарын хууль бусаар олсон хөрөнгийг олбол хурааж авах болно. Бид та нартай хуулийн хүрээнд харьцах болно” гэж тэрбээр нэмж хэлжээ. Цагдаагийн газрын мэдээллээр, 12 хүн мөрдөн шалгах ажиллагаанд туслалцаа үзүүлж байгаа бол найман хүнийг эрэн сурвалжилж байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл
Зочин [83.185.92.254] 2023-08-20 15:23:01
Mgliin tsagdaa hezee iim huchtei boloh bol, uilee uursduul edlehiig huleej bgam bolvuu
Зочин [202.126.90.54] 2023-08-18 10:05:32
Монголын цагдаа хууль хүчнийхэн хулгайч нартайгаа хүзүү толгой нэг
Зочин [66.181.188.148] 2023-08-17 23:09:36
Хятад олширвол дийлдэхгүй гэдгийг санаарай одоо тодорхой ажил эрхлээгүй хятад зөндөө байна шүү
Батбилэг [150.129.141.218] 2023-08-17 18:11:06
Засаг хүн хэлмэгдүүлж хөрөнгө хураах гээд л эднийхээр суртчилгаа хийгээд бндаа
Хан [101.176.216.171] 2023-08-17 17:41:55
Сингапурын цагдаа нарыг монголд авчирч. түрээсээр ажиллуулах юмсан Манай дээдүүд бүгд баригдана Төрийн ордон яамдууд хууль хүчнийхэн бүгд байхгүй болно ш дээ Шоронд багтах болов уу
Mgl [77.119.197.253] 2023-08-18 02:54:05
Za yostoi saihan hellee. Tend barigdsan nuhduud Mongoliin tomchuudtai shuud holbootoi l baigaa. Ilreesee
Зочин [192.82.93.12] 2023-08-17 22:51:36
Ёстой хамгийн үнэн.
Зочин [66.181.190.204] 2023-08-17 17:04:26
Хуулиа яг хэрэгжүүлдэг орон сайхан юмаа