Д.Трампын шүүх хурлыг гуравдугаар сарын 4-нд эхлүүлэх санал гаргажээ

Aдмин / Гадаад мэдээ

Жоржио муж улсын прокурор Фани Уиллис ерөнхийлөгч асан Дональд Трамп болон бусад 18 хүнд хамаарах сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх хэргийн шүүх хурлыг 2024 оны 3-р сарын 4-нд эхлүүлэхийг санал болгожээ. Ингэснээр Бүгд Найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж байгаа Д.Трамп ирэх онд тун завгүй байх бололтой.

Фултон тойргийн Дээд шүүхийн шүүгч Скотт МакАфи энэхүү шүүх хурлын товыг тогтооно. Д.Трампын өмгөөлөгчид шүүх хурлыг үүнээс нэлээд хожуу буюу 2024 оны 11 дүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа товлох хүсэлт гаргах нь тодорхой .

Гэхдээ С.МакАфи прокурорын хүсэлтийг хүлээн авбал шүүх хурал АНУ-ын улс төрийн ертөнцөд “Супер мягмар гараг” гэж нэрлэгддэг улс төрийн намуудаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх үйл явц 14 муж улсад болох гэж буй өдрөөс нэг өдрийн өмнө эхлэх юм. Д.Трамп Бүгд Найрамдах намын дотоод сонгуульд олон өрсөлдөгч нарын хамт нэрээ дэвшүүлнэ.

Жоржиа муж улсын шүүхээс даваа гарагт гаргасан яллах дүгнэлт нь АНУ-ын Ерөнхийлөгч асныг сүүлийн дөрвөн сарын хугацаанд дөрөв дэх удаагаа яллаж буй явдал юм. Өөрөөр хэлбэл, П.Трамп 2024 оны эхний хагаст ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа явуулахаас илүү олон өдрийг шүүхийн танхимд өнгөрөөж магадгүй.

Д.Онон

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.