"ДАРХАНЫ ЗАМЫГ ЕСДҮГЭЭР САРЫН СҮҮЛЭЭР ДУУСГАНА" ГЭВ

Aдмин / Орон нутаг

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар Дарханы замын бүтээн байгуулалтын явцын талаар мэдээлэл өглөө.

Тэрээр "Дарханы замын тавдугаар багц буюу дөрвөн урсгалтай замын суурь хучилт нь бүрэн дуусаж, өнгө хучилт явж байна. Найм орчим километрт өнгө хучилт хийгдсэн. Энэ зам нийтдээ 408 километрт өнгө хучилт хийгдэх ёстой. Мөн хоёр, дөрөвдүгээр багц дээр мөн өнгө хучилт эхэлсэн. Суурь хучилт сүүлийн 204 километрээс 32 километр дутуу байна. Энэхүү 32 километрийг ойрын үед хучиж дуусгавал Дархан-Улаанбаатар чиглэлийн дөрвөн урсгалтай, 408 км замын суурь хучилт дуусах юм. Эхэлсэн ажил дуусахад тун бага хугацаа үлдэж байна. Цаг агаарын саатал гарахгүй бол энэ 32 км замын суурь хучилт болон бусад ажлуудаа есдүгээр сарын сүүлчээр дуусгана. Нэмээд өнгө хучилтыг хийнэ" гэлээ

Дарханы замыг шинэчлэх бүтээн байгуулалтын ажлыг таван багцад хуваан гүйцэтгэж байгаа.

  • I багц - Улаанбаатараас баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37.26 км,
  • II багц - Хар модот давааны араас Урьхан хүртэл 45.5 км,
  • III багц Урьханаас Сүмбэр хүртэлх 45.74 км,
  • IV багц Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км,
  • V багц Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто зам.


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2023-08-23 09:35:44

замын хучилт их муу болсон байна лээ. дараа жил хагараад цуураад нүхэн дош блохгүй гэх газар үгүй бөлгөө

ЗОЧИН [202.126.89.101] 2023-08-22 09:14:50

ДАРХАН ЗАМ ГЭДЭГ АЛЛАГА ХЯДЛАГЫН ГАЗРАА НЭГ ЮМ ДУУСГАХ НЬ ДЭЭ МАН БОЛ ЭНЭ ЗАМААР ОЛОН ХҮНИЙГ ӨНЧРҮҮЛЖ ХАГАЦУУЛЛАА ДАА.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.