"Вагнер"-ын удирдагч Евгений Пригожин онгоцны ослоор амь үрэгдлээ

Aдмин / Гадаад мэдээ

Москвагаас Петербург руу нисэж явсан Вагнер группийн удирдагч Евгений Пригожиний хувийн онгоц өчигдөр орой үл мэдэгдэх шалтгаанаар агаарт дэлбэрч сүйрсэн байна. Уг онгоцонд Евгений Пригожины хамт 10 хүн байсан нь бөгөөд бүгд амь үрэгдсэн гэж Росавиация мэдэгджээ.

Тодруулбал, Пригожингийн эзэмшдэг онгоц долоон зорчигч, гурван багийн гишүүдийн хамт Москвагаас Санкт-Петербург руу нисэж байгаад Тверь мужид осолдсон аж. Сүйрлийн газраас 10 хүний цогцос олдоод байгаагийн дотор Пригожин болон Вагнер группийн цэргийн удирдагч Уткин нарын цогцос байгааг Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Ослын шалтгааныг тодруулахаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.


Сэтгэгдэл

Зочин [103.57.95.86] 2023-08-25 15:35:14

Урвагч хүний хувь тавилан юм даа.

Зочин [139.5.219.21] 2023-08-25 09:02:38

Путины зев,Чингэс хаан урвагчдын толгойг авдаг хуультай бсан

Зочин [66.181.160.104] 2023-08-25 11:24:28

Гадгаш хальж юм бичих хэрэг юун Дотоодоол цуурцгаая даа

Зочин [103.212.119.228] 2023-08-24 20:08:25

Путлер ч аймар юмаа

Сахиус [202.126.89.112] 2023-08-24 18:05:49

Урвагч төрийн дайснуудыг ийм л хувь заяа угтдаг

зочин [202.9.40.231] 2023-08-24 17:12:15

оросд олон арми хэрэггүй. 1 буюу төв засагтаа л захирагддаг арми хэрэгтэй. путины дараах үед шойгуугийН хувийн арми, медведевын арми, кадыровын арми,, пригожины арми ... зэрэг 6-8 арми байна. эд цөм танк, нисэх хүчинтэй, зарим нь цөмийн зэвсэгтэй армиуд... яг л 1918-1922 онд байсан зөвлөлт засгын армиаас гадна колчачийн арми, деникиний арми, шкурогийн арми, , махногийн арми мэт том армиудаас гадна барон унгерны цэрэг, султан клычийн цэрэг... мэтээр ямар ч захиргаагүй үй түмэн зэвсэгт хүчинтэй болох нь.

Зочин [103.212.117.254] 2023-08-24 16:55:08

Путин ч олон хүний аминд хүрлээ дээ, энэ дайн бол 1 л хүний хийж байгаа гайг Оросын олон гэмгүй хүмүүс үүрч бна.

Зочин [124.158.71.106] 2023-08-24 16:55:02

Маш их хөрөнгөтэй болчихоод л хувийн армитай болсон байлгүй. Арми байгуулж байлдаж бослого гаргаж дэмийрч соиорч явахаар зүгээр гэдсээ илээд л хэвтэж байхгүй. Саваагүй нохой саранд хуцахын үлгэр л болж дээ.

Ээ [202.55.188.93] 2023-08-24 16:10:49

Нүгэл нүдээрээ. Урвагч, тэрслэгчийн үхэл ийм л бна

Зочин [139.5.219.124] 2023-08-24 16:01:09

Путин. Зүгээр. Орхихгүй ямаррч байсан үгүй. Болгох нь тодорхой л байсан

Зочин [85.104.219.81] 2023-08-24 14:46:24

Ер нь бол алуулах нь тодорхой байсан ш дээ амь нас нь дээсэн дөрөөн дээр байхад онгоцоор нисэх нь амиа хорлсонтой ялгаагүй ш дээ!!!


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.