Иений уналтаас Японы томоохон компаниуд ашиг олсоор байна

Aдмин / Гадаад мэдээ

Иений ханш суларч байгаагаас шалтгаалан Японы зарим тэргүүлэгч том компаниуд 4-6 дугаар сар хүртэлх улиралд 390 тэрбум иений /2.67 тэрбум ам.доллар/үйл ажиллагааны ашиг олсныг Никкейгийн судалгаа харууллаа. Дурдсан хугацаанд иений дундаж ханш 137 иен/доллар, 150 иен/доллар байсан нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 10 иенээр суларчээ. Тухайн улиралд олсон үйл ажиллагааны ашгийн өсөлтийн тал орчим хувь нь валютын ханшийн хүчин зүйлээс шалтгаалсан байна.

Хятадын эдийн засгийн өсөлт удааширч, бусад эрсдэлүүд бий болсон хэдий ч ханшийн зөрүү нь Комацу зэрэг хүнд машин механизм үйлдвэрлэгчдийн хувьд ашиг орлого өснө гэсэн итгэл найдварыг төрүүллээ. Автомашин үйлдвэрлэгч Субару компани гэхэд, үйл ажиллагааны ашиг нь 47 тэрбум иенээр өссөн байна. Түүнчлэн Toyota Motor, Suzuki Motor зэрэг автомашин үйлдвэрлэгч 7 компани нийлээд ханшийн зөрүүгээс 190 тэрбум иений ашиг олжээ.

Харин импортын үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд ашиг олоогүй төдийгүй алдагдал хүлээсэн байна. Тухайлбал, түлш шатахуун ба түүхий эд материалын үнэ өссөний улмаас Nippon Paper Industries компани багагүй алдагдалд оржээ. Зарим компаниудын хувьд, хаана бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, хаана борлуулж байгаагаас хамааран ханшийн нөлөөлөл харьцангуй ялгаатай тусч байна.

8 дугаар сарын дунд үе гэхэд иений ханш улам суларсаар 146 иен/доллар боллоо. 7 дугаар сарын сүүлчээр Японы Төв банк ханшийг тогтворжуулахаар оролдсон боловч АНУ-ын мөнгөний бодлого чангарсаар байгаа нь иений ханшийн өсөлтийг зогсоолоо.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000