Ирэх сараас Украины нисгэгчдийг АНУ-д сургаж эхэлнэ
Ирэх 10 дугаар сард Украины нисгэгчдийг Ф-16 сөнөөгч онгоцыг жолоодоход сургаж эхэлнэ гэж АНУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч, бригадын генерал Патрик Райдер мэдэгдлээ. 9 дүгээр сард нисгэгчдэд зориулан англи хэлний сургалт явуулсны дараа 10 дугаар сард Аризона муж улсын Тусон хот дахь Үндэсний гвардын нисэх хүчний баазад Ф-16 сөнөөгч онгоцыг жолоодох сургалт эхэлнэ гэдгийг тэрбээр тодрууллаа.
Харин сургалтанд хамрагдах Украины нисгэгчид ба техникийн ажилтнуудын тоог Райдер тодорхой хэлсэнгүй. Хэдийгээр Украины зарим нисгэгчид англи хэл мэддэг боловч тэд АНУ-д ирснийхээ дараа нэмэлт сургалтанд хамрагдаж, сөнөөгч онгоцоор дадлага хийхэд үед хэрэглэгдэх нарийн мэргэжлийн тусгай үг хэллэгүүдийг мэдэж авах ёстой гэдгийг Пентагоны хэвлэлийн төлөөлөгч дурдлаа.
Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден, Украины Ерөнхийлөгч В.Зеленский нар утсаар ярих үеэрээ Украины нисгэгчдийг Ф-16 сөнөөгч онгоцыг жолоодоход сургах талаар тохиролцсон юм. Түүнээс гадна, Нидерланд улсаас 42, Даниас 16 Ф-16 сөнөөгч онгоцыг Украинд өгөхөөр шийдвэрлэсэн тухай энэ сарын 20-ны өдөр Зеленский мэдэгджээ.
Сэтгэгдэл
Ф-16 бол дайнд ялуулахгүй, гэхдээ ... [66.181.160.30] 2023-08-26 23:04:59
Ер нь Украйн энэ дайнд ялахгүй гэдгийг Барууныхан сайн ойлгож байгаа. Гэхдээ дайн дууссаны дараа Украйнд Ф-16-нуудыг байлгаж байвал Оросыг 2030, 2035, 2040 онуудад байнга түгшээж байх зорилготой.
Зочин [192.42.116.191] 2023-08-26 18:51:50
Ф-16 гэдэг далавчтай нисдэг лааз Оросын агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг давж орж ирж чадвал, чадвал шүү дээ, Миг-29 галуу шиг л буудаад унагаачихна, маневр муутай хөдөлж ядсан энэ Ф-16 далавчтай лааз ямар ч аврал байхгүй.