Францад эмэгтэй сурагчдыг абая өмсөхийг хориглоно

Aдмин / Гадаад мэдээ

Францын төрийн өмчийн сургуулиудын сурагчдыг лалын шашинт зарим эмэгтэйчүүдийн өмсдөг сул өмсгөл болох абая өмсөхийг хориглоно гэж тус улсын Боловсролын сайд Габриэль Атталь мэдэгдэв. Энэхүү журам ирэх есдүгээр сарын 4-ний өдрөөс хичээлийн шинэ жил эхэлмэгц хэрэгжиж эхлэх ажээ. Францад улсын сургууль, төр байгууллагуудын байранд шашны бэлгэдлүүдийг хатуу хориглодог бөгөөд эдгээр нь шашны хуулийг зөрчиж байна гэж үздэг. 2004 онд улсын сургуулиудад толгойн алчуур зүүхийг хоригложээ.

Боловсролын сайд Габриэль Атталь Францын “TF1” телевизэд ярилцлага өгөхдөө “сурагчид анги руу ороход ямар шашин шүтдэг нь харах төдийд мэдэгдэх ёсгүй. Иймд сургууль дээр абая өмсөхийг хориглохоор шийдсэн” хэмээн ярьжээ. Францын сургуулиудад абая өмсөхийг зөвшөөрөх эсэх талаар олон сарын турш маргалдсаны эцэст ийм шийдвэр гаргасан байна.

Абая өмсгөлийг сургуулиудад өмсөх нь түгээмэл болсноор улс төрийн маргаан үүсгэж, барууны намууд үүнийг хориглохыг шаардаж байсан бол зүүнийхэн лалын шашинт эмэгтэйчүүд, охидын эрхэд санаа зовж байгаагаа илэрхийлж байжээ. 2010 онд Францын эрх баригчид олон нийтийн газар нүүрээ халхлахыг хориглосон нь тус улс дахь лалын шашинтнуудын дургүйцлийг хүргэсэн байна.

Франц улс 19-р зуунаас хойш католик шашнаас олон нийтийн боловсролд үзүүлэх нөлөөг зогсоохын тулд сургуулиудад шашны бэлгэ тэмдгүүд, тэр дундаа том загалмай зэрэг Христийн шашны бэлгэ тэмдгийг хатуу хоригложээ. Улмаар хүн амын бүтцэд гарсан өөрчлөлтийг тусгахын тулд олон жилийн туршид хуулийг шинэчилж ирсэн бөгөөд одоогоор мусульманчуудын толгойн алчуур, еврейчүүдийн киппаг хориглосон боловч абаяг шууд хориглоогүй байгаа юм.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ зун 34 настай Г.Атталийг Боловсролын сайдаар томилсон бөгөөд дээрх мэдэгдэл нь Г.Атталийн хувьд анхны томоохон бодлогын шийдвэр болж байна. Харин лалын шашинтнуудын олон нийгэмлэгийг төлөөлдөг үндэсний байгууллага болох “CFCM”-ын зүгээс "зөвхөн хувцас хунар дангаараа шашны бэлгэдэл болохгүй" хэмээн мэдэгджээ.

Э.Хулан

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл

хүн [202.55.191.194] 2023-08-29 09:12:11

Ямар ч шалтгаан байсан нүүрээ нуугаад бусадтай харицах нь хүний чанар биш...

Bolj haana [91.5.108.191] 2023-08-28 20:14:02

Haana amidarch bsigaagaa mederch amidrag zarim hunii nutagt amidarch baigaagaa medehgui humuusiig short maik umsluu tseejee il garaglaa bogino yupk umsluu geed hel am hiij baisan tohioldoluud baidag manai mongolchuud gadaadad baigaa mongol humuusee hulgai hiij amidardag geed hutsaad baidag tiim humuus ni tsuuhun l baih jinhene hulgaich nar chin iim urt huvtsas umssun arab avgai nar saltsigaa duurtel hulgai hiigeed ongigootoi garuud

Zochjom [91.5.108.191] 2023-08-28 20:08:34

Zuv shde hunii nutagt hunii nutagiin esiig dagah heregtei zavasrsan urt hachin ym umsuud bas boloogui humuusiig manai nuhuriin derged short maik umsluu erchuud ni bhoor eregtei hun short maik umsvul msnai ehneriin derged ingej huvtslaj bolohgui gej tenegteed haana amidarch baigaa medrehgui teneg laliin shashintanguudiig bolj ungeh herrgtei busad oron ch bas tegeesei

Сургууль бол шашингүй орчин байх ёстой. [66.181.180.189] 2023-08-28 18:20:59

Монголын 10 жилийн сургуульд шар дээл өмсч явж байгаатай адил юмдаа. Эсхүл Христийн шашны загалмайг ил зүүчихээд гангараад байвал онц санагдахгүй л байх.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.