О.Цэлмэгийн мэдээллийн дагуу шалгалтыг эхлүүлж, Булган аймгийн цагдаагийн даргыг ажлаас чөлөөлжээ

Aдмин / Орон нутаг

Булган аймгийн цагдаагийн албан хаагч, ахмад О.Цэлмэг аймгийн цагдаагийн удирдах албан тушаалтнуудын хууль бус үйлдлийн талаар илчилсэн.

Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, цагдаагийн хурандаа н.Манлайбаатараас тодруулахад тэрээр "Булган аймгийн цагдаагийн газрын Орхон сум хариуцсан хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад О.Цэлмэгийн асуудлыг шалгаж байна. Тус албан хаагч 07 дугаар сард ЦЕГ-т цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид ашиг сонирхлын зөрчил үйлдсэн эсэх, мөн тэдний ашиг сонирхол зөрчигдөж байгаа эсэхийг авдаг дугаарын утсанд гомдол гаргасан. Энэ гомдол мэдээллийн дагуу тухайн үед нь ажлын хэсэг гараад Булган аймгийн цагдаагийн газарт ажилласан. Тухайн үед энэ асуудлыг мөн олон нийтийн цахим хуудсандаа илэрхийлсэн байсан. Энэ дагуу шалгалт хийхэд зарим нэгэн зөрчил илэрсэн. Тухайлбал алба хаагчаас цалингийн суутгал авсан байсан тул Булган аймгийн цагдаагийн газрын даргыг тухайн үед нь ажлаас нь чөлөөлсөн. Мөн нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцож ажилласан.

Үүнээс гадна өчигдөр цахим сүлжээгээрээ иймэрхүү шинж чанартай мэдээллийг дахин тавьсан байна. Одоо бид ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Шалгалтын үеэр тухайн алба хаагч ямар ажил үүрэг гүйцэтгэж байсан болон үүрэг гүйцэтгэх явцад удирдлагын болон үүргийн хяналтаар ажиллаж байгаа албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаа байгаа юм уу үгүй юу гэдгийг тодруулах юм.

Үүнээс гадна алба хаагч өөрөө ажил үүргээ хэрэгжүүлэхдээ дүрэм, журмын дагуу ямар эрх хэмжээг эдэлсэн байна гэдгийг шалгахаар Цагдаагийн эрх ашгийн хамгаалах албатай хамтран ажиллаж байна." хэмээлээ.


Сэтгэгдэл

бүрхэг [202.21.102.226] 2023-09-01 14:22:50

Цэлмэж байгаад бүрхэг болно доо

Зочин [103.212.118.226] 2023-08-30 18:50:23

Прокурорын хяналтын чиг үүрэг байхгүй, хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч нарт чирэгдэж, хөтлөгдсөн хүмүүс болсон шүү дээ

Зочин [59.153.114.81] 2023-08-29 18:50:49

Бусад төрийн албанд хурганууд бас хачин гаргадаг ч шалгах газар хаана бнаа... Хурганууд анхаараарай

Зочин [66.181.190.122] 2023-08-29 22:54:08

Шударга тэгш зарчим хуулиндаа байдаг боловч үйлчилдгүй дарганцруудыг дагаж долигносон зэрэг дэв ахих шагнал урамүуулал илүү оногддог энийг ялгахад амаохан ажилсан жил үр дүнгийн үнэлгээ зэргээс харж болноо яаж хичээгээд ажиллаад дарж дарамтдаад байхаар төрд ажиллах нь цөөрч бн энэ байдал яг хурган дарганууд маш их хамаатай санал нэг байна

зочин [66.181.180.27] 2023-08-29 17:29:24

Булган аймаг анхдагч даа

Zochin [66.181.161.254] 2023-08-29 17:18:07

ZEG xelsen dee xurbel sain l bn. Zengeld amjilt.

Зочин [192.82.92.153] 2023-08-29 16:53:49

Булган ч аргагүй дээ ШИнэ юм эхлүүлдэг уламжлалтай

irgen [202.9.40.175] 2023-08-29 16:49:15

Huuli zuin yamni said n ymar bolovsroltoi h7n bilee.MGLd tagdaa.shuuh.prokuroruud l daam garch bn.Emhii tsagdaagiinhaan Tselmegiig gaduurhaj.havchij.booh uom bol ard tumen bosoh estoi.Ar geree tejeej.amidrah gj zovj yvaa zaluusiig shorond hiine.ajilgui bolgono.Terbumaar n idsen hulgaichuud suudal deeree baaj.sheegeed suuj bga shuu.Neptiin uildver barih 1 terbum 239 say dolloroo sjalgaj chadahgui novshnuud.Delgersaihan.Huuk 2 yaj shou hiij turd garlaa.ene 2 iig shalgah estoi.chadahgui l dee

Зочин [203.98.76.9] 2023-08-29 16:34:52

Цагдаагийн дарга нар нь иймэрхүү байдлаар албан хаагчидтайгаар ажиллах юм бол багш нар шиг цагдаа хийх хүмүүс олдохгүй болно доо. Булган аймгийн цагдаагтүй дарга нарт хуулийн дагуу хатуу арга хэмжээ авч бусдад сануулга дохио өгөх хэрэгтэй. Шалгалтынхан дарга гэж бялдуучлах хэрэггүй. Ахмад О.Цэлмэгийг даргаар нь тавьсан ч болох юм

Зочин [103.57.93.145] 2023-08-29 23:15:18

Ийм шудрага ёс зүйтэй зөв хүнийг удирдөх албанд томилвол тэр байгуулгын ажил аяндаа өөр болно Дотрох хогийг хуу цэвэрлэх хэрэгтэй

Зочин [202.55.188.123] 2023-08-29 20:20:45

з

Иргэн [202.21.108.1] 2023-08-29 16:31:55

Маш зөв байна шударга залуу харин цол нэмэх ёстой шүү.....ЭнхАмгалангийн дүүгийн Боловсролын зээлийн мөнгийг төлүүлбэл зохино....Энх Амгалан ч боловсролын сайлаас аа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх ёстой шүү...


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.