ЗӨСҮТ: Говь-Алтай аймагт өчигдөр шалтгаан нь тодорхойгүй нас баралт бүртгэгдлээ

2023 оны наймдугаар сарын 29-ний өдөр Говь-Алтай аймагт шалтгаан нь тодорхойгүй нас баралт бүртгэгдлээ. Уг тохиолдлыг тарваган тахлын сэжигтэй байж болзошгүй гэж үзэн онош тодруулахаар ЗӨСҮТ-ийн мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр орон нутгийн Онцгой комисс, ЭМГ, ЗӨСТ-ийн хамтарсан баг голомтод хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Онош тодруулах лабораторийн шинжилгээг Ховд аймгийн ЗӨСТ-д хийх бөгөөд хариу гарсан тухайн цагт мэдээлнэ гэж Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.
Сэтгэгдэл
Зочин [202.126.90.148] 2023-08-30 15:57:29
Tahalaa tahal