Зэрлэг амьтдад зориулан 450 боодол өвс нөөцлөв

Aдмин / Орон нутаг

Говийн их Дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаа орчны бүсийн Говь-Алтай аймгийн Бугат сумын Биж багаас шар царгас өвсийг өвөл нөхцөл байдал хүндэрсэн үед хэрэглэхээр зэрлэг амьтдад зориулж 450 боодол өвс бэлтгэн нөөцлөв.

Дархан цаазат газрын баруун хэсгийн нутаг болох Хонь усны говь, Гүн тамгын ам, Тахийн шар нурууны чиглэлд зэрлэг амьтны мониторинг судалгаа хийхэд 16 сүрэг 213 тоо толгой тахь, 28 сүрэг 354 тоо толгой хар сүүлт зээр, 12 сүрэг 1600 орчим хулан, 12 чоно, 5 үнэгийг тус тус ажиглаж, ухаалаг программ ашиглан мэдээллийг дамжуулжээ. Судалгааны ажилд Хамгаалалтын захиргаа дарга, байгаль хамгаалагчид мөн Франц улсын сайн дурын ажилтан судлаач Penelope, Henc Fuch нар оролцсон аж.


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2023-09-01 10:22:15

дарга нарыг баавгай махчин амьтадын идшэнд нөөцөнд авч өвөл хаяж өг

Зочин [202.9.46.4] 2023-08-31 11:36:04

Энэ өвсөө хаанаас авсан юм болоо.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.