Дэлхийн даяар супер хөх тэргэл сар мандлаа

Aдмин / Гадаад мэдээ

Дэлхий даяарх Сарыг ажиглан сонирхогч хүмүүс 2009 оноос хойш анх удаа супер хөх тэргэл сарыг харлаа. Хөх сар гэдэг нь жилд 12 удаа үзэгддэг тэргэл сар өдөр хоногийн зөрүүгээс шалтгаалан 13 удаа үзэгдэхийг тодорхойлж буй одон орны нэршил юм. Сар нь манай гаргийг тойрон эргэх үеэрээ Дэлхийд хамгийн ойр цэгт ирснээр ердийнхөөсөө илүү тод харагддаг бөгөөд үүнийг тэргэл сар гэдэг. Харин энэ удаагийн хөх сар тэргэл сартай давхацсанаараа онцлогтой юм. Гэхдээ хөх сар хэмээн нэрлэдэг боловч энэхүү үзэгдэл нь Сарны өнгөтэй ямар ч хамааралгүй ажээ. Сарны эл үзэгдэл дэлхийн өнцөг булан бүрд орон нутгийн цагаас хамааран лхагва, пүрэв гарагуудад харагдсан юм. Харин Их Британид пүрэв гаргийн өглөөгүүр харахад хамгийн тохиромжтой байв.

Туркийн Истанбулын Галата цамхгийн оройд Сар “өлгөөтэй” мэт харагдаж буй гайхалтай мөч

Египетэд Гизагийн пирамидын дээгүүр харагдах үед наагуур нь онгоц нисэж буй агшин

Москва хотод улаан өнгөтэй болж харагджээ

Харин Английн хойд нутгийн Лидс хотод “зэвхий цагаан” өнгөтэй харагдав

Израилын Рош-ха-Аин хотын ойролцоох эртний цайзын дээгүүр өнхөрч буй мэт харагдах Сар

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

Зочин10 [66.181.160.106] 2023-09-01 15:28:00

Сарны гадуур цэнхэр тойрогтой байсан. тэр юу вэ...

Зочин [202.126.90.36] 2023-09-01 15:22:47

Uureer 5 tsagt haragdsan

... [66.181.161.232] 2023-08-31 22:30:59

Mongold haragdah bolwu

Зочин [202.126.89.216] 2024-08-11 21:57:25

mongold gersan

Зочин [202.9.46.4] 2023-08-31 11:52:44

Ямар том сар вэ?


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.