“Идалиа” хар салхины улмаас олон зуун мянган хэрэглэгч цахилгаангүй болжээ
“Идалиа” хар салхины улмаас орон нутгийн цагаар лхагва гаргийн өглөө АНУ-ын Флорида муж улсын булангийн эрэгт хөрсний нуралт үүсжээ. Гуравдугаар түвшний хүчтэй шуурганы улмаас хоёр хүн амиа алдсан байна. Мөн сүүлийн 125 гаруй жилийн хугацаанд Биг-Бенд бүсэд болоогүй хөрсний нуралт үүсжээ. Шуурганы нөлөөгөөр хүчтэй аадар бороо орж, улмаар зарим хэсэгт үер болж, Флорида, Жоржиа, Өмнөд Каролина муж улсуудад 400 мянга гаруй хэрэглэгчийн цахилгаан хангамж тасалдсан байна. Түүнчлэн Тампа булангаас Биг-Бенд хүртэлх олон газарт усны түвшин урьд өмнө нь байгаагүйгээр дээшилжээ.
Америкийн эрчим хүчний системд гарсан ослыг бүртгэдэг “PowerOutage.us” цахим хуудсанд мэдээлснээр, лхагва гаргийн оройны байдлаар, Флорида, Жоржиад 460 мянга гаруй хэрэглэгч цахилгаангүй болжээ. Тодруулбал, 17:00 цагийн байдлаар Флоридагийн Жефферсон, Мэдисон, Сувонни тойргуудын хэрэглэгчдийн 99 орчим хувь нь цахилгаангүй болсон байжээ.
Одоо хүч нь сулраад буй “Идалиа” халуун орны шуурга болон хувирч, Өмнөд Каролинаг дайран өнгөрч байгаа бөгөөд шуурганы нөлөөгөөр Америкийн зүүн өмнөд хэсэгт хүчтэй аадар бороо орж, хүчтэй салхилж байна. Гэхдээ Өмнөд Каролинагийн захирагч Хенри МакМастер-ын хэлснээр, муж улсад өмнө нь нүүрлэж байсан хар салхинуудтай харьцуулахад их хэмжээний хохирол учруулахгүй ажээ.
Сэтгэгдэл