Канад улсын зүүн бүсийн нутгаар анхны цас оржээ
Канад улсын зүүн бүсийн нутгаар хоёр см зузаантай анхны цас 2023 оны наймдугаар сарын 31-ээс есдүгээр сарын 1-нд шилжих шөнө орсон байна. Зүүн бүсийн Лабрадорын хамгийн хойд хэсгийн хотын оршин суугчдын хувьд энэ нь “азтай” гэмээр тохиолдол болжээ. Учир нь Канад улс бусад улс орныг бодвол цаг уурын дулаарал хоёр дахин хурдтай явагдаж, нутгийн хойд хэсэг болон далайн эрэг дагуух нутаг дэвсэрийн экосистем алдагдсаны улмаас энэ бүс нутагт хур тунадас орох нь ховор үзэгдэл болсон гэдгийг судалгаагаар тогтоосон байна. Канадын зүүн хойд арлууд нь Дани улсын харьяанд байдаг дэлхийн хамгийн том арал болох Гренландтай зэрэгцэн оршдог. Өмнөд ба баруун хойд хэсгийн (Аляск) мужтай хиллэдэг юм.
Оттавад жилийн хамгийн анхны цас 1946 оны 10 дугаар сарын 1-нд их хэмжээгээр ороход тухайн үед нийслэл хотыг 7.6 см зузаан цас бүрхсэн бол Торонто хотын захаар 1969 оны 10 дугаар сарын 21-нд 7.1 см-ын зузаантай анхны цас орж байжээ.
Дээрх цаг уурын эрс тэс үзэгдлийг цаг уурчид сүүлийн хэдэн өдрийн турш үргэлжилсэн Атлантын далайн хар салхинаас үүдсэн их хэмжээний хур тунадастай холбон тайлбарлаж байна.
Эх сурвалж: ОБЕГ
Сэтгэгдэл
Зочин [203.98.76.249] 2023-09-01 18:13:21
анхны бороо 12 сард анхны цас 8 сард ордог сайхан цаг иржээ