Зарим ёсзүйчдийн үнэлгээгээр Европын олон оронд “чөтгөр шүглэжээ”
Конкистадоруудын удам судар XXI зуунд
Хүн төрөлхтний түүхийн сүүлийн 600 жилийн туршид Европоос угшилтай конкистадоруудын (түрэмгийлэгчид, булаан эзлэгчид) хүсэл, эрмэлзэл хойд, Урд Америкад, Австралид, Африкад мөн олон арал, олтригуудад хэрэгжиж, тэд баян чинээлэг болцгоожээ.
Конкистадорууд хүрэлцэн очсон нутаг орон бүрийг өөрсдийнхээ эзэмшил хэмээн зарлаж, уугуул иргэдийг мөлжиж, боолчилж, бүр устгаж байжээ. Тэднийг хүрэлцэн очихоос өмнө мөнхүү газар нутагт ямар хүмүүс оршин аж төрж байсныг тэд ер огт тоодоггүй байв. Нутаг газрыг булаан авах, баялгийг нь цөлмөн өмчлөх, цэрэг зэвсгийн хүчээр нутгийн уугуул иргэдийг дарангуйлан захирах, эсэргүүцсэн, үл эвлэрсэн хүмүүсийг устгах зэрэг булай үйлдлээ тэд баатарлаг үйлс болгон ойлгож, үнэлж байлаа.
Англи, Испани, Португал, Франц, Дани, Голланд, Итали зэрэг олон орноос гарвалтай конкистадоруудын өнөөгийн гол удам судар, залгамжлагчид нь америкчууд юм. Тэд өнөөдөр угсаа гарвал нэгтэй Европын хамтын нийгэмлэгтэй нэгдэж нийлээд цэргийн эвсэл байгуулж Евро-Азийн нутаг орнуудруу өнгөлзөх болов.
Тэдний энэ үйлдэл нь Америк тив, Австрали тивд хэрэгжүүлж байсан булаан эзлэх дээрмийн дайны үеийг нь өөрийн эрхгүй санагдуулах ажээ. “Ишиг эврээ ургахаар эхээ мөргөв” гээчийн үлгэрээр орж хөрөнгөжиж хүчирхэгжсэн америкчууд эргээд Евро-Азийн эх газрыг түрэмгийлэн эзэрхэхээр санаархаж байгаа бололтой. Энэ зорилгондоо тэд Герман, Полыш, Украин мэтийн орны болчимгүйхэн улс төрчид, цэргийн эрхтэнгүүдийг ашиглаж “хүний гараар могой бариулах” аргад шилжээд байна.
Дайн, мөргөлдөөнийг ашиглан хөлжиж амташсан эрх баригчид нь Орос, Украины зөрчлийг өргөтгөх, ужигруулахыг ихэд хүсэх нь мэдээж билээ. Баруун Европын орнуудаас Оросруу довтолж бүтэлгүйдсэн өмнөх дайнуудын хонзон, тооцоо энэнд мөн түлхээс болох, хүч нэмэх нь ч тодорхой юм.
АНУ дэлхийд жанжлах байр сууриа хадгалах, бэхжүүлэхэд нь Орос болон Хятад саад болох, өрсөлдөх нь бодьтой болчихсон өнөөгийн нөхцөлд Орос, Хятадын хүч, нөлөөг сулруулах аливаа боломжийг Америкийн эрх баригчид чинээнд нь тултал ашиглах нь ч эргэлзээгүй билээ. Нэгэнт тогтчихсон долларын нэр нөлөөг хэвээр нь хадгалахын төлөө АНУ юу ч хийхээс буцахгүй нь ч тодорхой юм.
Бараг л алтан зоосны адилаар гүйлгээ болон хуримлалын хэрэгсэл болчихоод байгаа доллараа АНУ хичнээн ч болов хэмжээгээр хэвлэн тарааж бусдын баялгийг сорон авах, өөр ямар ч зорилгоо биелүүлэх бололцоотой байгаагаа алдахгүйн тулд хамгийн харгис хүчнүүдтэй ч сүлбэлдэхээс татгалзахгүй байна. Тэд фашизм, Гитлерийг далдуур дэмжиж, өөгшүүлж байсан бол одоо бүх зүсмийн харгис хүчнүүдтэй хамтран ажиллах болжээ. Милитаризм, фашизм, нацизм, расизм, геноцид, сионы мэргэдийн протоколуудын үзэл санаа бүгд л АНУ-ын эрх барьж байгаа намуудад ашиглагддаг болчихжээ. Ардчиллын үнэт зүйлсийг, уриа, лоозонг ч АНУ элдэв хуурамчлалдаа овжноор ашиглах болов. Зорилгодоо хүрэхийн тулд тэд ямар ч бусармаг аргыг ашиглахаас татгалзахгүй байна. Конкискаторуудын бурануй ёс суртахууны хүч, инерци XXI зуунд ч илрэх ажиглагдах боллоо. Энэ бол түүхийн ухралт, зэрлэгшилт, эвдрэл сүйрэл юм.
Конкистадорууд улс орон нэг бүрийг өөрийн хараат, колони, вассал байлгахыг л хүсдэг. Өнөө гэхэд л Натогийн гишүүн орнууд, Өмнөд Солонгос, Япон тэдний эрхшээлд орчихоод байна. Европын хамтын нийгэмлэг ч мөн АНУ-ын дохио, зангаанд ил далд захирагдах болов.
Европ бүхлээрээ ардчиллын уриа, лоозонг дээдэлдэг боловч төлөөллийн ардчилал нь нийгмийн баян чинээлэг хэсэгт түлхүү үйлчилдэг. Ард түмний хяналт, иргэний нийгмийн шаардлага, шууд ардчилал ямар ч хүч, нөлөөгүй.
Хөл толгойгүй болж задгайрсан, ёс суртахууны уналтанд орсон, уламжлалт үнэт зүйлүүдээ гээчихсэн, худал хуурмаг бүхэнд хялбархан автагддаг, мухар сүсэг, мансуурал, хөөрөл дарвилтын сэтгэлзүйтэй болчихсон барууны амьдрал, аж төрөх ёсыг зөв соёл, хөгжил, дэвшил гэж үнэлэх аргагүй болчихлоо. Бүгдийг бүхнийг зоосны нүхээр хардаг үнэлэмж, баримжаалал нь ч жигшил, зэвүүцэл төрүүлэх болов.
Зарим ёсзүйчдийн үнэлгээгээр Европын олон оронд “чөтгөр шүглэжээ”, гүнзгий төөрөгдлүүд нүүрэлжээ. Өнгөрсөн цаг үеүдэд жигшигдэж, буруушаагдаж байсан олон сөрөг үзэгдлүүд, үзэл санаанууд дахин амилж, сэргэж байгаа нь түгшүүр төрүүлэх болоод байна. Дэлхий дахинд, тэр тусмаа хөгжилтэй, хөгжингүй Европ дахинд үнэн мөн нь биш, харин худал хуурмаг, бусармаг бүхэн нь өргөжөөд, ялаад эхэлвэл хүн төрөлхтөн ирээдүйдээ итгэл алдрах, гуниг, харамсалд автах болно.
“Хүчтэний дэргэд хүчгүй хүн нь буруутай” байдаг араатанлаг зарчим барууныхны хувьд, АНУ-ын үйл ажиллагааны хувьд гэм биш зан болоод удаж байна. Энэ байдлыг нь НҮБ хараад л, сонсоод л тайван сууж байх болжээ. Тэдний хувьд НҮБ бол шүдгүй арслан юм.
НҮБ-ыг шинэчлэх, үр нөлөө нь хүчтэй, бодьтой байдаг болгож өөрчлөн байгуулах нь чухал байна.
НҮБ-д итгэх ард түмнүүдийн сэтгэл суларчээ, дундарчээ. Хүчтэй, баян чинээлэг бүлэглэлийн тэжээвэр амьтан шахуу болчихсон НҮБ-ын үйл ажиллагаа нь ч, шийдвэрүүд нь ч хоосон тунхаг, жүжиг шахам болчихоод байна. Байгаль болон нийгмийн сөрөг үзэгдлүүдийн хоруу чанар ихэд хүчтэй болсоор байгаа өнөө үед ажил хэрэгч, бүтээлч, хүч нөлөөтэй олон улсын байгууллага л чухалчлагдсаар буй нь үнэн болно.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл
Зочин [103.57.93.90] 2023-09-05 19:02:25
Дэлхий нийтийн нийгмийн чиг баримжааг маш зөв тодорхойлж, дүгнэж.
П Оюунцэцэг [139.5.217.95] 2023-09-05 10:23:29
Зөв л дүгнэж дээ. Олон нийтийн сүлжээнд бүдүүлэг, тэнэгээ гайхуулсан тэнэгүүдэд: Ноход адил хуцалдахаа боль.
Зочин [103.57.93.44] 2023-09-05 01:55:23
Маш үнэнийг бичжээ.
Зочин [103.57.93.44] 2023-09-05 01:40:28
Зөв л дүгнэж бичсэн байна шүү дээ.Чулуунжав танд баярлалаа. Монголд ардчилал ярьсан,ардчилагчын дүрд хувирсан,худал ардчилагч Бат-үүл, Сосорбарам,Баабар мэтийн амьтадад хариултыг нь өгч л байна даа.
Зочин [139.5.216.180] 2023-09-04 21:10:18
Яг л ийм юм болоод байгаа америкчууд өөрсдөө л унах нүхээ ухсан даа
Зочин [66.181.161.37] 2023-09-05 01:38:20
Энэ нөхөрийг шоронд хийх цаг нь болсон дан гадны мөнгөөр солиордог үхсэн муу өвгөн
Зочин [91.166.54.44] 2023-09-05 00:46:18
Оросын бөгсны үс л иванууддаа бялдагдаж бна хэдэн төгрөг авдаг бол хөөрхий одоо монголчуудын ихэнх нь оросуудыг мэддэг боллоо ямар адгийн хөрш гэдгийг.
Дорж [66.181.182.233] 2023-09-04 19:56:30
Хятад , Орос 2- дэлхийд жанжлах бодлого баримтлах боллоо ,Барууны орнууд өндөр технологи найр тавиж , нөгөөдүүл нь хулгайлж нэг аваад , хууларлаж нэг авсаар хөгжиж эхэлсэн гар , утас мэтийн техногийг хулгайлж авсаныг адгийн дурак мэднэ
энх [202.179.27.159] 2023-09-04 18:12:02
2014 оноос Украйн нато хоёр тохиролцож оросыг доромжилж шахсанаас энэ дайн эхэлсэн. Үүнд украйн буруутай. Нацистууд гаарч 200 мянган цэрэгтэй арми байгуулсан Украйны эх баригчид зүүн украйны орос иргэд оршин суудаг газарт аймаглан устгаж тамлан шатааж 8 жил зовоосны хариунд Орос туслаж хамгаалсан цэргийн ажиллагаа явуулсныг дэлхийн ард түмэн мэднэ.
Зочин [59.153.112.98] 2023-09-04 17:08:35
Яг бодит зvйлийг бичсэн бн. Vvнийг нялх сэнгэмvvд хэзээ ч ойлгохгvй нь харамсалтай
Зочин [66.181.190.131] 2023-09-04 14:57:12
Одоо АНУ европын холбоог зүхэх хэрэггүй тэд ямарч улсыг эзлэж аваагүй харин дэлхий нийтэд эрх чөлөөг хамгаалан зогсож байгааг хармаар юм том 7 орон ази европын орнуудын эрх чөлөөг орос хятадын түрэмгийлэлээс хамгаалж байгаа шүү
Зочин [103.161.242.153] 2023-09-04 13:48:19
Профессор гуай зөвлөлтийн үеийн, тархи толгой нь нэвт боловсорчихсон фанат юмуудаа. Хэдий насны "профессор" гуай юм болдоо. Хэн дайн эхлүүлсэн гэдэгийг өчүүхэн ч дурдсангүй, дэлхийн 2-р дайныг мөн хэн эхлүүлснийг ч дурдсангүй...
Украйны засаг новширсноос болсон. [66.181.160.95] 2023-09-04 14:43:49
Дэлхийн 2-р дайныг Германууд эхлүүлсэн. Энэ дайны суурийг 2014 онд Киевын дэглэм эхлүүлсэн, тэд Зүүн Украйны оршин суугчдаа хүн гэж үзэхгүй, хүсэл зоригийг нь уландаа гишгэж, иргэдийг нь буудаж алж эхэлсэн. Тэгээд л Украйны дайн эхэлсэн ш дээ. Логиктой, баримттай, үйл явдлуудын дэс дарааллыг үялдуулж бодно шүү.
Зочин [103.212.118.29] 2023-09-04 14:23:57
yes
Зочин [202.70.37.160] 2023-09-04 13:37:32
Чулуунжав гэж нэг эргүү коммунист битгий шаа.
Зочин [66.181.161.94] 2023-09-04 13:34:09
Хэт туйлширч болохгүй. Гэхдээ бас бодмоор юм байна.
Зочин [66.181.181.12] 2023-09-04 13:06:36
Гарчигтайгаа огт таарсангүй.
Зочин [103.212.119.84] 2023-09-04 13:03:47
1991 онд НАТО зүүн тийш нэг ч алхахгүй гэж амласан боловч амандаа хүрээгүй билээ. Бүх юм эндээс л эхэлсэн
Зочин [202.179.27.159] 2023-09-04 17:55:07
Тийм шүү. Шаазгай шон босгойгүй бол суугүй. Түүн дээр украйн гаарч зүүн украйнаа гадуурхаж аймаглан усгаж эхлэснээс энэ цэргийн ажиллагаа эхэлсэн. Дайн болгож байгаа Украйн маш их буруутай. Нацизм сэргэж хядлага гаарч орос иргэдийг аюулд хүргэсэнээс Орос орохоос өөр гаргүй болсон доо. Ард иргдийн тусламж хүсэлтээр орсон шүү дээ.
Зочин [66.181.181.35] 2023-09-04 12:31:21
Өнөөдөр бусдын газар нутгийг дээрэмдэж ард түмнийг нь өөрийн хавсраг болгох фашист бодлогыг Оросууд л явуулж байгаа. Энэ талаар нийтлэл бичигч маань А-ч гэж ангайсангүй.Ер нь одоогийн үйл явдалд үнэн зөв үнэлгээ өгч цаашид учирч болох аюул заналыг бичих ёстой. Зөвхөн бусдын толгойг угаах маягаар бичиж болохгүй.
Зочин [124.158.66.186] 2023-09-04 12:48:50
тарвага аа? америктайгаа андуураад байна чи??? Сири Ливи Югослав Афган гээд цааш нь ярихуу яахуу?
Сибирээс болж Барууныхны тоглоом болох вий. [66.181.160.95] 2023-09-04 11:55:23
Оросын Сибирь гэж үй олон үндэстнүүдийн шүлсийг асгаруулсан обьект Орост цаана чинь байна. Боломж нь гарвал АНУ, Их британи тэргүүтэй Барууны орнууд болон Япон нь Сибирийг Монголтой нь хамт булаагаад авчих санаатай. "Ийм их түүхий эдийг ганц Орос эзэмшээд байхдаа яадаг юмб?" гэсэн санаа бодол эдгээр улсын Засгийн газруудад явж л байгаа. Сибирийн задралыг 22,23-р зуунд болгох нь тэдний мөрөөдөл. Тэрнээс биш Барууных нь "Украйн, Монгол зэрэг улсад ардчилал байна уу, хүний эрх байна уу" гэдгийг зүгээр л ЖҮЖИГ болгож байна. "Үгүй" гээч?
Шилээ [66.181.188.82] 2023-09-04 15:14:50
Хятадууд орчихсон хэдийнээ.