Украины батлан хамгаалахын сайдыг албан тушаалаас нь чөлөөлжээ

Aдмин / Гадаад мэдээ

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский батлан хамгаалахын сайд Алексей Резниковыг албан тушаалаас нь чөлөөлжээ. Тэрбээр өчигдөр орой энэ тухай мэдээлж, Украин улс батлан хамгаалах салбартаа шинэчлэл хийнэ гэж мэдэгдсэн байна. Мөн тэрбээр батлан хамгаалахын сайдад Украины төрийн сангийн даргаар ажиллаж байгаа Рустем Умеровыг нэр дэвшүүлжээ.

Ерөнхийлөгч Зеленський эдгээр мэдэгдлээ өөрийн Телеграм хаягаар дамжуулж илэрхийлсэн байна. Украины батлан хамгаалах салбар цэрэг армийн хувьд ч, нийгмийн тогтолцооны хувьд ч шинэчлэл хийх цаг нь болсон гэж мэдэгдэлдээ онцолсон байна. Алексей Резниковын хувьд, 2021 оны 11-р сараас Украины батлан хамгаалахын сайдын албан тушаалыг хашиж байгаа. Улмаар олон улсад нэлээд танигдсан улстөрч. Тэрээр Украины холбоотон Өрнөдийн орнуудтай тогтмол уулзалт хэлэлцээ хийж, цэрэг зэвсгийн тусламж авахаар ажиллаж байжээ.

Түүний албан тушаалаасаа чөлөөлөгдөх мэдээ гэнэтийн мэдээ байсангүй. Өнгөрсөн долоо хоногт Резников орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа өөр албан тушаал горилж байгаа гэж дурдсан байна. Украины хэвлэл мэдээллийнхний таамаглаж байгаагаар Алексей Резников Украинаас Их Британид суух бүрэн эрхт элчин сайд болох өндөр магадлалтай байгаа юм байна. Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байх үедээ тэрээр Их Британийн улс төрчидтэй найрсаг харилцааг тогтоосон байсан юм.

Түүнийг батлан хамгаалахын сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөж байгаатай холбоотой бас нэгэн шалтгааныг нэрлэж байгаа нь авлигын хэрэг гэж орон нутгийн хэвлэлүүд нь мэдээлсэн байна. Хэдийгээр Резников дангаараа авлигын хэрэгт холбогдсон гэх нотолгоо одоогоор байхгүй ч батлан хамгаалах яамны албан тушаалтнууд цэрэг, зэвсэгтэй холбоотой авлигын хэрэгт холбогдсон байж болзошгүй гэсэн яриа гарсаар байсан юм. Түүний халааг авах хүнээр нэрлэгдсэн төрийн сангийн дарга Рустем Умеров нь дайн анх эхэлж байх үед ОХУ-тай энхийн яриа хэлэлцээ явуулах үед Украиныг төлөөлж байсан хүмүүсийн нэг юм байна.


Сэтгэгдэл

Зочин [139.5.216.180] 2023-09-04 21:13:44

Умеров ч удахгуй умер болох төөрөгтөй хүн юмдаа

Zochin [66.181.161.21] 2023-09-04 21:35:02

Tiim bn Umerov


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.