Хоёр яг адилхан барилга 600 саяын зөрүүтэй баригдаж байна гэв

Aдмин / Нийгэм

Төр барилгачдыг өдрийн 19000 төгрөгөөр ажиллуулахыг шаардаж, бодит байдал дээр 80000-100000 төгрөгөөр цалинжуулснаар аж ахуйн нэгжүүд дампуурч байгаа талаар сургууль, цэцэрлэг барьдаг барилгын компаниудын төлөөлөл мэдээлэл хийлээ.

Энэ үеэрээ тэд: "Барилгын салбарт 2021 оноос хойш үүссэн хүндрэл, түүнийг даван туулахад Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн хэр байсан гэдгийг эргэж харахад өнөөдөр хаа сайгүй баригдсан дутуу барилгууд, халширч дампуурсан хэдэн захирал, хаалгаа барих дээрээ тулсан хэдэн зуун компаниуд л байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эмнэлэг, сургууль, цэцэрлэг, спорт цогцолбор барьж байгаа компаниудын төсөвт өртөг нь хүрэлцэхгүйн улмаас царцсан барилгуудын асуудал хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй байна. Нэг хэв маягийн зурагаар өнөөдөр баригдаж байгаа хоёр төсөл ажил 2 өөр төсөвт өртөгтэй байна. Жишээлбэл,

Ховд аймгийн Тэс сумын спорт заалны барилгын ажил 2021 оны 01 сарын 01-нээс өмнө зураг төсөв нь магадлалаар орж батлагдсан гэдэг үндэслэлээр 1 тэрбум 700 сая төгрөгийн төсөвт өртөгтэй бол түүнтэй яг адилхан спорт заалны барилгын ажил Ховд аймгийн Алтай суманд зураг төсөв нь 2021 оны 01 сарын 03-ны өдөр буюу 2 хоногийн дараа магадлалаар орж батлагдсан гэдэг үндэслэлээр 2 тэрбум 300 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр баригдаж байна.

Үүнийг юу гэж ойлгох вэ? Хоёр адилхан барилга өнөөдөр 600 сая төгрөгийн зөрүүтэй өртгөөр баригдаж байна. Энэ жишээнээс харахад нэг маягийн зурагаар, нэг аймагт хийгдэж байгаа хоёр ажил зөвхөн ганц сайдын зөрүүтэй заалтнаас болж 600 сая төгрөгийн алдагдалд орж байна. Төрийн бодлого хэзээ ч төсвийн мөнгийг бүрдүүлдэг олон мянган аж ахуйн нэгжид ялгаварлан хандаж болохгүй." гэв.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.34] 2023-09-08 18:11:58

Ховдод Тэс сум гэж байдаг юм уу

Зочин [202.126.89.33] 2023-09-07 22:06:11

Газрын хол ойроос тээврийн зардал, хөрсний шинж чанараас суурийн зардал, дэд бүтэцийн эх үүсвэрийн хол ойроос шалтгаалж өөр өөр өртөгтэй гарнаа, Ховдын Буянт сум, Алтай сум 2-т их зөрүү гарна

Болд [202.126.90.133] 2023-09-07 02:29:11

СХД ШҮҮГЧ НАР ИЧИЖ АМЬДАРААЧ МӨНГӨ ӨГСӨН ХҮНИИ ТАЛД ҮИЛЧИЛЭЭД БНАУУ ТУСЛАХ ХҮРТЭЛ

Зочин [202.126.89.114] 2023-09-09 09:08:06

Яг тийм. Мөнгө өгсөн хүндээ хуулийг "зохицуулж " тайлбарлаж ялладаг байдал илт байсаар , хэрэгжүүлсээр байгаа!!!!!

Зочин [66.181.181.43] 2023-09-06 13:38:46

НӨАТ хууль үүргээ гүйцэтгэсэн бол цуцлаач...

Зочин [202.21.108.30] 2023-09-06 11:37:09

Тээврийн зардал, газрын шинж чанараас болж суурийн зардлаас хамаарч зөрүү гарах л байх.

эрка [66.181.189.14] 2023-09-05 22:20:34

Хууль үйлчлэх хугацаа тэгж таарсан. бас тээврийн зай, энэ тэр гээд явна. тендерт орохдоо чадна гэж авсан бол чадааш чадахгүй бол улс, ард иргэдийг шантаажилж мөнгө нэмүүлэх гэсэн хэдэн хулгайчууд чаддагт нь зайг нь үлдээ. үхэх гэж байгаа юм шиг үнээ бууруулж орж ирж авна бас нэг нөлөө бүхий гарт 10% атгуулчихаад та нар муурын нулимс гаргахгүй ээ. тэгээд болиод хувийн ажлаа хийгээч ажил хийх байгууллага олдохгүй л байна

Зочин [202.179.26.20] 2023-09-05 18:49:17

Нэгэнт барих эрхийг нь өгсөн юм бол хөрөнгө мөнгийг нь эртхэн өгч цаг хугацаа алдагдуулахгүйг бариулахад төр бодлогоор хангахад анхаармаар юм бишүү?. Сургууль цэцэрлэг дутмаг байхад яагаад бодлогоор цаг алдалгүй төсөвд тусгаж өгдөггүй юм бэ?.Төрд ер нь ирээдүй болсон хүүхдүүдэд иргэдийн төлөөлөл шиг хандах санаа байгаа гэжүү?.гэмээр маш дуншуу ажиллаж байна.

Аль аймгийн Тэс бэ [202.21.127.142] 2023-09-05 17:27:06

Ховд аймагт лав Тэс сум гэж байхгүй. Завхан эсбэл Увс аймгийн Тэс сум байх. Манай сэтгүүлчид гэж ийм л тэнэгүүд байдаг, хүний ярьсныг лавлачих чадваргүй

Зочин [203.98.76.249] 2023-09-05 15:14:34

татан буугдаач ээ. хийнэ гэж авчихаад ажичдаа мурайд тэгээд баахан лоолой авч ирээд суулгаад байх юм

Zolbin givhii mine [112.17.241.99] 2023-09-06 00:47:40

1 ch togrognii tatvar tolj uzeegui huzahaas oor shidgui sda amaa tataad suu lalaraa


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.