Нийслэлийн цэрэг татлага аравдугаар сарын 18-20-ны өдрүүдэд болно

Aдмин / Нийгэм

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны II ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулна. Нийслэлийн есөн дүүргийн цэрэг татлагын байрууд:

-Баянгол дүүрэг 96 дугаар сургууль;

-Баянзүрх дүүрэг 14 дүгээр сургууль;

-Сүхбаатар дүүрэг 3 дугаар сургууль;

-Сонгинохайрхан дүүрэг 83 дугаар сургууль;

-Чингэлтэй дүүрэг 5 дугаар сургууль;

-Хан-Уул дүүрэг 34 дүгээр сургууль;

-Налайх дүүрэг Политехник коллеж;

-Багануур дүүрэг Гүн галуутай цогцолбор сургууль;

-Багахангай дүүрэг Хангай цогцолбор сургууль дээр тус тус цэрэг татлагыг зохион байгуулна. Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, 2% цээж зурагтай дүүргийнхээ цэрэг татлагын байранд ирэхийг анхаарна уу. Иргэн таныг иргэний цэргийн үүргээ биелүүлж ээлжит цэрэг татлагад идэвхтэй хамрагдахыг уриалж байна.


Сэтгэгдэл

зочин [66.181.182.170] 2024-10-15 11:27:20

Гадаадад сурч байгаа хүүхдийг заавал хилийн цэргээс бичиг ав гэж жил бүр явуулах юм Интернет хөгжсөн цахим бүртгэлээрээ тодруулдаг болвол түгжрэлд нэмэртэй бус уу Татлага болгоноор биеэр ирнэ гэж байх уу амьдралд ойртомоор анхаармаар байна аа Төр минь


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.