Авлига, албан тушаалын хэрэг 5.3 хувиар өсчээ

Aдмин / Нийгэм

Прокурорын байгууллага энэ оны III улиралд авлига, албан тушаалын 1543 хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэгт хяналт тавьсан бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулбал 5.3 хувиар өсчээ.

Үүнээс 206 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Тодруулбал,

- Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 142,
- Хахууль авах, өгөх 134,
- Үндэслэлгүйгээр хөрөнгөжих 2,
- Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах 2 хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хураах зорилгоор гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээдийн 43 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад битүүмжилж, 1.8 тэрбум төгрөгийн эд хөрөнгө хураан авчээ.

Авлига, албан тушаалын гэмт хэргийн 66.7 хувь нь Нийслэлд, 33.3 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Улс төрд нөлөө бүхий болон нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан гэмт хэрэг нийт авлига, албан тушаалын хэргийн 78.3 хувийг эзэлж байгаа бол Хахууль авах гэмт хэрэг 16.8 хувь, Хахууль өгөх гэмт хэрэг 10 хувь, Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг 4.6 хувийг эзэлж байна.

Эх сурвалж: УЕПГ


Сэтгэгдэл

иргэн [103.212.116.71] 2024-10-16 15:19:14

Амаараа тэмцээд байдаг,үр гэж огт гардаггүй,хэнч тоодоггүй,тоомсорлодоггүй,шийтгэгдэггүй зүгээр л дүр эсгэж том том ярьж иргэдийн дунд хүлээлт үүсгэдэг,тэхээр Авлига,албан тушаалын хэрэг зүгээр яриад байхаар өсөхгүй яахав,Ерөнхийлөгч,Засгийн газар,УИХ-ын эрхэм ноёд юу бодож суудаг бол,бас л яриад л суух уу?

Зочин [202.9.40.30] 2024-10-16 14:55:05

Монгол өр өт нд баригдах виии энэ нам дагасан өлөн бузруудад олигтойхон хатуу ял байхгүй болхоор хохинээ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.