Өмнөд Европын зарим хэсэгт хэт халж байна

Aдмин / Гадаад мэдээ

Испани болон Өмнөд Европын ихэнх хэсэгт хэт халалт үргэлжилсээр байна. Хэт халалтын улмаас өнгөрсөн ням гарагт Испанид үер бууж хэд хэдэн хүн амиа алджээ. Энэхүү гамшигт үзэгдлээс шалтгаалан Мадрид, Толедо, Кадис хотуудад цаг агаарын улаан түвшинд хүрч зарлан мэдээллэх дохио ажиллажээ.

Ням гарагт болсон “Атлетико Мадрид” болон “Севилья” багуудын хөлбөмбөгийн тоглолтыг аадар борооны улмаас түр хугацаагаар зогсоогоод байсан. Энэ үеэр Мадрид хотын оршин суугчдыг болзошгүй эрсдэлээс урдчилан сэргийлж, гэртээ байхыг анхааруулж байв.

Зөвхөн Мадрид хотод л гэхэд 190 удаагийн тусламж хүссэн дуудлага ирсэн ба үерт автсан замуудад гал сөнөөгчид дайчлагдан ажиллажээ. “El Pais” сонинд мэдээлснээр Испани даяар галт тэрэгний зарим үйлчилгээг зогсоогоод байгаа аж.

Эх сурвалж: ОБЕГ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.