Их Британи улс “Вагнер”-ыг террорист байгууллага гэж зарлана

Aдмин / Гадаад мэдээ

Их Британийн Засгийн газар Оросын “Вагнер” цэргийн хувийн компанийг террорист байгууллага гэж зарлах гэж байна. Ингэснээр уг байгууллагад гишүүнээр элсэх ба түүнийг дэмжих нь хууль бус үйлдэл болно. Парламентад өргөн мэдүүлэх тогтоолын төсөлд тусгаснаар уг компанийн хөрөнгийг террорист байгууллагын өмчийн ангилалд оруулснаар түүнийг хураан авах нөхцөл бүрдэх ажээ.

Дотоод хэргийн сайд Суэлла Браверман хэлэхдээ, “Вагнер” бол Владимир Путиний цэргийн арга хэрэгсэл, хор хөнөөл учруулагч байгууллага гэж тодорхойлсон байна. Тэрбээр, Украин, Африк дахь тус байгууллагын үйл ажиллагаа нь “дэлхийн аюулгүй байдалд заналхийлж” байна гээд тогтвортой байдлыг алдагдуулахад чиглэсэн “Вагнер”-ын үйл ажиллагаа үргэлжлэх нь Кремлийн улс төрийн зорилгыг хэрэгжүүлнэ гэж хэлжээ.

“Вагнер” нь Украин руу халдан довтлоход гол үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Сири болон Африкийн Ливи, Мали зэрэг орнуудад үйл ажиллагаа явуулдаг. Түүнчлэн “Вагнер”-ын цэргүүдийг Украины энгийн иргэдийн амийг хөнөөж, тамлан зовоосон зэрэг олон гэмт хэрэгт буруутгаж байгаа юм.

2020 онд “Вагнер”-ын цэргүүд Ливийн нийслэл Триполи хотын эргэн тойронд мина тавьсан гэж АНУ мэдэгдэж байв. Мөн долоодугаар сард Их Британи уг бүлэглэлийг “Мали, Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад “цаазын ял гүйцэтгэж, тамлал үйлдсэн” гэж мэдэгдсэн байна. Энэ оны эхээр “Вагнер”-ыг үүсгэн байгуулагч Евгений Пригожин Оросын цэргийн удирдлагын эсрэг бослого зохион байгуулж, бүтэлгүйтсэний дараа бүлэглэлийнх нь ирээдүй тодорхойгүй болжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.