Э.Блинкен: АНУ Украинд нэг тэрбум долларын шинэ багц тусламж үзүүлнэ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Украинд лхагва гаргаас эхлэн хоёр өдрийн гэнэтийн айлчлал хийх үеэрээ олон зуун сая ам.долларын тусламж үзүүлэхээр болсныг зарлажээ.

Вашингтоноос Киевт үзүүлж буй хамгийн сүүлийн үеийн тусламжийн багц нь нэг тэрбум ам.долларын /ойролцоогоор 932 сая евро/ өртөгтэй аж. Үүнд “Abrams” танкуудад зориулсан 120 мм-ийн шавхагдсан ураны сум зэрэг 175 сая долларын цэргийн тусламж багтсан байна.

Их Британи Украин руу урантай сум илгээж байсан боловч АНУ-ын хувьд энэ нь анхны нийлүүлэлт болох юм. Мөн уг багцад гадаадын цэргийн санхүүжилтэд 100 сая доллар, минагүйжүүлэх ажиллагаанд 90.5 сая доллар, ОХУ-аас эргүүлэн авсан бүс нутагт хууль сахиулах үйл ажиллагааг дэмжихэд 300 сая доллар, хүмүүнлэгийн тусламжид 206 сая доллар, шинэчлэлийн хүчин чармайлт, дайны гэмт хэргийг мөрдөн шалгах ажилд 203 сая долларыг зарцуулахаар тусгажээ. Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба Э.Блинкенд хандан хэлэхдээ, Вашингтоны дэмжлэг бол “буяны үйлс биш” гээд “Өнөөдөр түншүүдийнхээ ачаар Украин Оросын түрэмгийллийг хязгаарлаж байна” хэмээн хэлсэн байна.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл

Зочин [59.153.87.50] 2023-09-10 08:10:45

Украин ялаасай

Зочин [66.181.191.94] 2023-09-07 12:16:05

Украина барууныхны тоглоом болж гүйцлээ. Оросыг яаж ялах вэ.

Зочин [66.181.160.30] 2023-09-07 11:26:21

Украйн бол бүх дэлхийн ард түмнийг түрэмгийлэл, дарлалаас хамгаалагч. Үүнд Монгол улс минь ч хамаатай. Украйн ялах болтугай.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.