Атлантын далайг "хөвөгч хөлгөөр" гатлах гэж оролджээ

Aдмин / Гадаад мэдээ

Гар хийцийн дугуйтай хөвөгч хөлгөөр Флоридагаас гарч Атлантын далайг гатлан​​ Лондон руу аялах гэж байсан нэгэн эрийг АНУ-ын эргийн хамгаалалтын албаныхан баривчилжээ. Флорида муж улсад амьдардаг 44 настай Реза Балучи нь "дамар дотор гүйгч хэрэм" зарчмын дагуу хөвдөг өөрийн хийсэн жижиг “хөлгөөр” Атлантын далайг гатлах гэж оролдсон аж. Р.Балучи өөрөө “гүйдэг хэрэм” болох ёстой байжээ.

АНУ-ын эргийн хамгаалалтын албаныхан наймдугаар сарын 26-нд Жоржиа муж улсын Тайби арлаас 112 км-ын зайд түүний энэ аяллыг зогсоожээ.

Гэсэн хэдий ч Р.Балучи хэд хоногийн турш хөлөг онгоцноосоо гарахаас татгалзаж, хэрэв түүнийг гаргахыг оролдвол 30 сантиметрийн урт хутгаар амиа хорлоно гэж сүрдүүлсэн байна. Тэр ч бүү хэл, тэрбээр "аврагчдаа" онгоцон дээр нуусан гар бөмбөгөөр сүрдүүлсэн тухай шүүхийн баримт бичигт дурджээ.

Гурав хоногийн дараа Р.Балучи төхөөрөмжөөсөө гарч, гар бөмбөгний талаар худлаа ярьсан нь тогтоогджээ. Түүнийг Майами дахь эргийн хамгаалалтын баазад хүргэсэн аж.

Энэ бол Балучигийн энэ аргаараа далайг гатлах анхны оролдлого биш бөгөөд өмнөх гурван оролдлого нь мөн л адил эргийн хамгаалалтынханд баригдсанаар төгссөн түүхтэй. Флорида мужид хүчтэй хар салхи ойртон ирж буй үед Р.Балучи аялалд гарчээ. Түүнийг одоо "хилчдийг өөрийн хөвөгч хөлөгт нэвтрэхийг зөвшөөрөөгүй, боомтын даргын тушаалыг зөрчсөн" гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм.

Д.Одон

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2023-09-08 10:18:28

хэдэн цаг явуулж байгаад хялайхаар нь чирээд ирэхгүй дээ.

Seryu [202.55.188.87] 2023-09-08 14:59:49

saihan l sanaa baina XD


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.