Буянт-Ухаа спорт цогцолборыг 30 тэрбум төгрөгөөр засварлажээ

Aдмин / Нийгэм

Буянт-Ухаа спорт цогцолборын засвар дуусаж ойрын хугацаанд ашиглалтад орохоор болжээ.

Тодруулбал Биеийн тамир, спортын олон улсын тэмцээн, баяр ёслол, соёл урлагийн арга хэмжээ, хурал зөвлөгөөн, үзэсгэлэн зохион байгуулах зорилго бүхий Буянт-Ухаа спортын цогцолбор анх БНХАУ-ын Засгийн газрын 21 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдаж 2010 оны арванхоёрдугаар сард Монгол улсын Засгийн газарт шилжүүлж байжээ.

Гэвч тухайн үед тус ордныг Улсын комисс албан ёсоор хүлээн авалгүй 10 гаруй жил ашиглаж ирсэн хугацаанд ордны чанар ихээхэн муудаж агааржуулалт, дулаан болон усны хангамж нь элэгдэлд орсон учир манай талаас БНХАУ-ын Худалдааны яамд хандаж ордны засвар шинэчлэл хийх хүсэлт тавьсан байна.

Хятадын тал хүсэлтийг хүлээн авч 2022 оны 02-р сараас дахин 30 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэн гадна дотор иж бүрэн засвар, барилгын дэд бүтцийг шинэчлэх ажлыг гүйцэтгэжээ.

Хятадын инженер-техникийн ажилтнууд ус хаялгын систем солих, цахилгаан сүлжээний угсралтыг шинэчлэх, барилгыг бүтнээр нь нэмж дулаалах, гадна дотор гэрэлтүүлгийн хүчин чадал нэмэгдүүлэх, шалыг олон улсын стандартад нийцүүлэн дахин угсрах, дотор ханыг бүрэн сольж дуу тусгаарлалттай болгох, гадна дотор өргөн дэлгэц суурилуулах, бүх өрөө тохижуулах, ордны цонх, хана, хаалга шинэчлэх болон бусад ажлыг хийсэн байна.

Шинэчилсэн ордон нь

  • 5,045 хүний суудалтай
  • спорт арга хэмжээний үндсэн заал,
  • бэлтгэл сургалтын гурван заал,
  • саун,
  • амралтын өрөө,
  • хурлын заал,
  • VIP өрөө,
  • олон тооны техникийн өрөө бусад хэсгээс бүрдэж байгаа юм байна.

Монгол улсын Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Буянт-Ухаа спортын ордон” ТӨҮГ-ын барилга байгууламжийн талаар мэргэжлийн байгууллагаас гаргасан дүгнэлтийг үндэслэн Улсын комиссыг ажиллуулж ордны барилга байгууламжийг ашиглалтад оруулах арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын яам болон Улаанбаатар хотын удирдлагад даалгажээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.124] 2023-09-14 21:02:06

Байгаа юмаа ашиглаж чадахгүй үүнээс хэдэн арав дахин их мөнгөөр элдэв театр, цэнгэлдэх бариулах гээд манай засаг гүйж байна цаана чинь. Энэ том ордныг ашиглалт, арчилгааг хариуцаад аятайхан байлгавал нэмж ямар ч ийм төрлийн байгууламж барих хэрэггүй. Гүй одоо ядуу, даржингаа мэдэхгүй л хүүхэлдэйн театр, хүүхэд залуусын театр хоёрыг зэрэгцүүлж барина гэх юм даа. Мөнгө л хусах гэж байхгүй юу. Өмнөө юм байхгүй.

Зочин [203.98.76.249] 2023-09-08 10:09:42

хөөрхий зайлуул. одооны дарга нар хүн байх эрх үүрэг байгаа юм уу? үхсэн нь нэрэнд нь цэвэр хойдын буянд нь тустай юм аа. үтэр толгой дээрээ хонх дуугаргаад шатаах шуух руу ачуул

зочин [202.9.47.17] 2023-09-08 09:08:45

бид ийм л арчаагүй болсон байна хүний өгсөн юмыг аваад явж чадахгүй болтлоо дампуурч ээ

зочин [103.215.14.2] 2023-09-08 08:35:08

БНХАУ-ын ард түмэнд талархлаа илэрхийлж байна.

Зочин [66.181.189.87] 2023-09-07 22:30:54

Төр засгийн арчаагүй, удирдлага зохино байгуулалтгүй байдал, нэр нүүрээ бодохгүй ичгүүргүй байдлаас болж дахин энэ байгууламжийг ийм их өртгөөр засуулж авч байна. Энэ хөрөнгийг өөр нэн хэрэгтэй зүйлд зарцуулсан бл их л тус нэмэртэй байх байжээ

Зочин [103.57.93.211] 2023-09-08 08:14:54

Үнэн2.ийм өртгөөр хичнээн ч олон чанартай барилга барих байваа.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.