Цахилгаан скүүтэрийн зохисгүй хэрэглээнээс үүдсэн осол нэмэгдсээр байна

Aдмин / Нийгэм

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цахилгаан скүүтэр түрээсийн үйлчилгээ эрхлэгч болон мэргэжлийн байгууллагууд, хэрэглэгчиддээ хандан зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргүүллээ. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах, автомашинаас татгалзаж цахилгаан скүүтерийн хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа нь сайшаалтай хэдий ч хэрэглэгчдийн зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй, ачаа тээвэрлэх, сундлах, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэггүй болон насанд хүрээгүй хүүхдүүд хэрэглэж байгаа нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирхуйц эрсдлийг бий болгож байгаа тул холбогдох байгууллага, хэрэглэгчдэд зөвлөмж хүргүүлээд байна.

Энэхүү зөвлөмжид цахилгаан скүүтэрийн түрээсийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, хэрэглэгчийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, даатгалд хамруулах, хэрэглэгчийн гомдол шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдал, авто зам төлөвлөлт, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангаж ажиллах мөн Тээврийн цагдаагийн алба, боловсролын болон хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд анхаарал хандуулж, хамтын ажиллагааг өрнүүлэх зэрэг арга хэмжээг нэн түрүүнд авах шаардлага үүссэн тухай дурджээ.


Сэтгэгдэл

Иргэн [103.212.118.234] 2023-09-11 22:24:32

Энэ нэг хогийн юмаа болиочээ!!!

Зочин [59.153.114.100] 2023-09-08 20:15:05

Ene neg shineleg asuudal shiidsen yum hiij ehlenguut nuguu ajilgui hed ni odoo shantaajilj ehleh ni dee

Иргэн [202.126.88.89] 2023-09-08 12:15:52

Өөрсдөө онгироод зөв хэрэглэж чадахгүй байж --Дандаа бусадруу буруу өгөх өө хэзээ Ухаарах вэ ???????!!! юу чүгүй онгирооо юмнууд !!!!!!

Зочин [202.9.41.11] 2023-09-08 12:08:32

Явган хүний замаар скуутер дугуй (зарим нь бараг мотортой мотоцикл шиг юм уначихсан давхиж ч явах шиг) унаад давхихаар явган хүмүүс нь хаагуур яаж явах болж байна уу ?

Зочин [103.9.90.130] 2023-09-08 11:12:56

Замын хөдөлгөөний дүрэм, журамдаа яаралтай тусгах шаардлагатай байна. Автомашины замаар явах ёстой юм уу, эсвэл дугуйн зам, явган хүний замаар явах ёстой юм уу. Аюулгүй байдал талаасаа авто машины замаар явахёсгүй баймаар. Явган хүний замаар явах бол явган хүний аюулгүй байдлыг хангах хэрэгтэй байна. Холбогдох газар нь яаралтай арга хэмжээ авч цэгцлэхгүй бол автомашинаар хөдөлгөөнд оролцож байгаа болон явганаар хөдөлгөөнд оролцож байгаа аль алинд нь хүндрэл учруулж байна.

Зочин [66.181.183.190] 2023-09-09 21:13:25

Үнэн аюултай юм бна лээ шууд урдуур дайраад л ороод ирнэ осол маш их гарч бна.Насанд хүрээгүй хүүхэд унахыг хориглох хэрэгтэй.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.