Мароккод хүчтэй газар хөдөлжээ

Aдмин / Гадаад мэдээ

Баасан гаргийн орой Хойд Африкийн Марокко улсад 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлж, сүүлийн 120 гаруй жилд тохиолдсон хамгийн хүчтэй газар хөдлөлт боллоо гэж АНУ-ын Геологийн албанаас (USGS) мэдээлжээ.

Газар хөдлөлтийн голомт нь 839 мянга орчим хүн оршин суудаг Марракеш хотоос баруун өмнө зүгт 77 км-ийн зайд 10 км-ийн гүнд байжээ. Байгалийн гамшгийн улмаас 93 хүн амиа алдсан гэж “Al Arabiya” суваг эрх баригчдын мэдээллийг эш татан мэдээлсэн байна. Тус сувгаар мэдээлснээр, Марракеш хотын ойролцоох Эль-Хауз мужид 73 хүн амиа алджээ.

Чичирхийлэл Мароккогийн хойд хэсэгт орших нийслэл Рабатаас өмнөд нутгийн Сиди- Ифни хот хүртэл мэдрэгдсэн гэж “Al Jazeera” телевиз мэдээлсэн байна. Мароккогийн Үндэсний геофизикийн хүрээлэнгийн мэдэгдэлд дурдсанаар, орон нутгийн цагаар баасан гаргийн 23:11 цагт 7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.