БНХАУ, БНСУ, Япон улсын тэргүүн нарын уулзалт болно

Aдмин / Гадаад мэдээ

Япон болон Өмнөд Солонгосын Төрийн тэргүүн нар Хятад улсын удирдагчтай хамтарсан гурвалсан уулзалтыг үр дүнтэй зохион байгуулахаар шаргуу ажиллаж байгаа гэж албаныхан мэдээллээ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юүн Сог Ёл, Япон улсын Ерөнхий сайд Фүмио Кишида нар ням гарагт Хорийн бүлгийн уулзалтын үеэр уулзаж, энэ талаар ярилцсан байна. Гурван улсын тэргүүн нар хамгийн сүүлд 2019 онд уулзаж, хэлэлцэж байсан юм.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юүн Сог Ёл, Японы Ерөнхий сайд Фүмио Кишида нар Энэтхэгийн Шинэ Дели хотноо Хорийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын сүүлчийн өдөр 20 орчим минутын турш уулзаж, ярилцжээ.

Өнгөрсөн оны тавдугаар сард Юүн Сог Ёл Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж эхэлснээс хойш хоёр орны тэргүүн хоёр болон гурван талт уулзалт, мөн олон улсын дээд хэмжээний уулзалтуудын үеэр цөөнгүй удаа уулзаж байсан юм.

Хоёр орны түүхэн зөрчилтэй харилцаанаас үүдсэн таагүй уур амьсгалыг зөөлрүүлэхээр Ерөнхийлөгч Юүн Сог Ёл энэ оны гуравдугаар сард Токиод айлчилснаас хойш тэд нийтдээ зургаан удаа уулзсан байна. Энэ оны сүүлчийн хагаст ч мөн идэвхтэй уулзаж, Өмнөд Солонгос-Япон-Хятадын төрийн тэргүүн нарын гурвалсан дээд хэмжээний уулзалтыг хоёр тал дэмжиж, идэвхтэй хамтарч ажиллана гэсэн шийдвэрт хүрснийг Юүн Сог Ёлын Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан тушаалтан олон нийтэд мэдээлсэн байна.

Тэдний мэдэгдэж байгаагаар гурван улсын төрийн тэргүүний уулзалтыг энэ удаа даргалах орны хувиар Өмнөд Солонгос улс энэ сардаа багтааж уулзалтыг зохион байгуулна гэж мэдэгдсэн байна. Нэг бүс нутагт оршдог улсууд боловч түүхэн янз бүрийн шалтгааны улмаас гурван улсын харилцаа тогтворгүй байж ирсэн. Гэхдээ сүүлийн жилүүдэд харилцаагаа хоёр талын болон гурван талын түвшинд зөөлрүүлэх үйл ажиллагаануудыг зохиох болсны нэг нь энэ уулзалт юм.

Түүнчлэн Япон болон Өмнөд Солонгосын тэргүүн нар энэ удаа нүүр тулж уулзахдаа бүс нутаг, даян дэлхийд тулгараад байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд хоёр тал эвсгээр хамтарч ажиллан, хувь нэмрээ оруулна гэдэг шийдвэрт харилцан хүрсэн гэж албанынхан мэдээлсэн байна.


Сэтгэгдэл

Зочин [202.55.191.130] 2023-09-11 16:46:28

Shinzo Abe aihtar uls turch baij ee.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.