Нарийнтээл сумын нутагт хөв цөөрөм байгуулжээ
Өвөрхангай аймгийн Засаг даргын А/543 тоот захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Их булгийн ам” хэмээх газарт байгуулсан 11745.6 м³ ус бүхий хөв цөөрмийг хүлээж авлаа. Тус хөв цөөрмийн зураг төсвийг 2022 онд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар “Гидро-Фантан” ХХК гүйцэтгэсэн бол бүтээн байгуулах ажлыг 2023 онд “Усны барилга” ХХК гүйцэтгэсэн.
Хөв цөөрмийн боомтын урт 83.8 м, өндөр нь 4.23 м, хярын өргөн 4 м бөгөөд мал сүрэг, айл өрхийг ундаалах, байгаль орчны доройтлыг бууруулахад чухал ач холбогдолтой юм.
Энэ бүс нутагт жилийн нийлбэр хур тунадас 129.5 см байдаг ба хур тунадасны 80 хувь нь дулааны улиралд ордог.
Мөн хөв цөөрмийн дэргэд хаврын шар ус, зуны үерийн усыг нэвтрүүлэх хамгаалалтын сувгийг байгуулсан гэж Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Энхболд.х [97.132.195.238] 2023-09-11 22:26:35
Их зөв алхам.Харин жаахан чанартай хийхгүй бол доош нь усаа алдаад байх магадлалтай,шалгаад үзэх...хүн,мал орохоос хамгаалах...
Зочин [66.181.161.191] 2023-09-11 22:04:05
Энэ л хэрэгжүүлэх ёстой ажил байгаа юм Хаврын шар усны үер , зуны борооны үерээр хэдхэн хоногын дотор л бүр хэдэн сарын урсацтай тэнцэхээр усыг урсгаад алддаг гэсэн тооцоо байсан Байнгын ус голгүй газар бол энэ маш чухал Томоохон хөвцөөрөм бол бараг жилиин турш устай байх боломжтой Гадаадад олон сая хүнтэй том хотыг борооны усаа цуглуулаад л усаар хангаж чадаж байна
Тбат [202.126.90.80] 2023-09-11 17:29:30
Насгүй юм хийж байх юм