Хөвсгөл нуурт усан замын тээврийн хөвөлтийн улирлыг есдүгээр сарын 15-ны өдрөөр дуусгавар болгоно
Цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан болзошгүй осол, эндэгдэл гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Хөвсгөл нуурт усан замын тээврийн хөвөлтийн улирлыг 2023 оны есдүгээр сарын 15-ны өдрөөр дуусгавар болгож, усан замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоосон шийдвэрийг орон нутгийн захиргааны байгууллагаас гаргасан.
Иймд усан замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг явуулахгүй байх, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахаас урьдчилан сэргийлэн хийлдэг завь болон зориулалтын бус хөвөгч хэрэгслийг гол, мөрөн, нуурт тавьж ашиглахгүй байхыг иргэд та бүхэнд анхааруулж байна.
МОНГОЛ УЛСЫН ДАЛАЙН ЗАХИРГАА
Сэтгэгдэл
зочин [202.179.15.43] 2023-09-14 08:52:12
Маш зөв