Үндэсний номын баяр эхэллээ

Aдмин / Нийгэм

Үндэсний номын баяр 34 дэх удаагаа өнөөдөр/2023.09.15/ эхэллээ. Энэ удаагийн номын баярын үндсэн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд гурван өдөр үргэлжилнэ. Мөн энэ удаагийн номын баяр нь өнгөрсөн жилүүдээс өргөн хүрээнд, арвин онцлогтой болох гэнэ. Тухайлбал, онцлох зочид, гадаадын олон төлөөлөгчидтэй болохоор хөтөлбөр гарчээ.

Номын баярыг 240 мянган хүн үзэж сонирхдог аж.

Онцлох зочдын тухайд,

  • Оросын утга зохиол судлаач, шүүмжлэгч Павел Басинский /Зөвлөлийн үеийн сонгодог зохиолчдын зохиол бүтээлд бичсэн шүүмж, нийтлэлээрээ утга зохиол сонирхогчдын анхаарлыг татдаг/
  • Халимагийн түүхч Захаров Басан /халимагийн түүх соёл, үндэсний өв соёлд шимтэгч/
  • Оросын түүхч, соёл судлаач Анна Эспарса /Дэлхийн хөгжмийн ертөнц дэх Оросын хөгжмийн зохиолч Сергей Рахманиновын баримтат кино, төслийг танилцуулагч/
  • Оросын зохиолч, сурган хүмүүжүүлэгч Екатерина Барбаняга /олон улсын “Ясная Поляна” шагналын ажлын хэсгийн гишүүн/
  • ОХУ-ын төрийн шагналт Павел Басинский /оросын утга зохиол, түүх ба орчин үе үзэсгэлэн/
  • Оросын улс төрийн триллер зохиолч Дмитрий Захаров
  • ОХУ-ын түүхч, соёл судлаач Анна Эспарса зэрэг 10 гаруй хүндэт зочид төв талбайд болон бусад заасан байршлуудад уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, нээлттэй үзэсгэлэнгүүд гаргах аж.

УИХ-ын чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийн баталсан. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба, Ням гариг” гэж тусгасны дагуу энэхүү өдрүүд албан ёсны тэмдэглэлт өдөр болсон юм.


Сэтгэгдэл

Түүх [66.181.160.1] 2023-09-15 17:23:39

Монголын түүхийг өөрснийхөө ашиг сонирхол, их гүрний түрэмгийлэн эзлэх бодлогодоо нийцүүлэн, ор үндэсгүй гуйвуулан бичиж, хүчээр тулгадаг ооссын түүхчдээс өөр хүмүүс олдсонгүй юу МАН аа?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.