ХОВД: Жилд 2000 гаруй хүүхэд шинээр төрж байна

Aдмин / Орон нутаг

Нярайн скрининг оношилгооны төвийг Ховд аймагт нээлээ.

Энэ жил Улаанбаатар хотын АШУҮИС-ийн төв эмнэлэгт Нярайн скрининг оношилгооны төв нээгдсэнээр 9000 орчим хүүхдэд үйлчилж, нярайн өвчлөл, эмгэгийг эрт илрүүлэх, эмчлэх боломж бүрдүүлжээ.

Уг ажлыг өргөжүүлэх зорилгоор өнөөдөр Ховд аймагт, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийг түшиглэн нярайн скрининг оношилгооны салбар төв байгуулж, нээлтийн ёслол зохион байгууллаа.

Ховд аймгийн хэмжээнд жилд дунджаар 1700-1800 эх амаржиж, 2000 гаруй хүүхэд шинээр төрдөг гэх судалгаа бий.

Дээрх төв нь шинээр төрсөн нярай бүрийг эмчилгээ, оношилгоонд бүрэн хамруулах хүчин чадалтай бөгөөд 5-7 төрлийн эмгэгийг илрүүлэх зорилт тавьж байна.

Ховд аймгийн тухайд одоогоор 1000 гаруй нярайг скрининг оношилгоонд хамруулаад байна.

Олон улсын жишгийн дагуу скрининг шинжилгээнд шинээр төрсөн нярай бүрийг 100 хувь хамруулсан тохиолдолд жил тутамд 350-400 орчим хүүхдийг хөгжлийн бэрхшээлээс сэргийлэх боломжтой гэх тооцоолол гарчээ.

Бусад аймгуудаас анхлан Ховд аймагт энэхүү төвийг байгуулж буй нь давуу талтай.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан болон Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал, Анагаах ухааны доктор профессор, Н.Хүрэлбаатар тэргүүтэй албаны төлөөлөл Ховд аймагт ажиллах үeэрээ салбар төвийн нээлтэд оролцлоо.

Ийнхүү нярайн скрининг оношилгооны төвтэй болсноор нярайг төрсний дараа хэдхэн хоногийн дотор төрөлхийн ба удамшлын зарим эмгэгтэй эсэхийг илрүүлж, эмчлэн хөгжлийн бэрхшээлээс эрт үед нь сэргийлэх боломж бүрдэж байна.

Мөн удамшлын ба төрөлхийн эмгэгээс үүдэлтэй өвчлөлийг багасгах нь эрүүл мэндийн төдийгүй, нийгмийн халамж, тусгай боловсролд зарцуулах зардлыг бууруулах нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой гэж албаныхан онцоллоо.

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

Зочин [66.181.186.110] 2023-09-16 19:14:39

Хуучнаар хэд төрдөгийг нь бичээч


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.