Автомашингүй өдрөөр цахилгаан скүүтэр, суррон мотоциклийн хэрэглээг хориглоно

Aдмин / Нийгэм

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Дэлхий нийтийн нас баралтын тэргүүлэх 10 шалтгаанд зам тээврийн осол багтдаг. Иймд зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалах зорилгоор автомашингүй өдрийг жилд хоёр удаа зохион байгуулдаг. Энэ оны эхний өдрийг зургаадугаар сарын 3-нд зохион байгуулсан. Энэ үеэр ТЦА-ны Шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын 142 дуудлага, мэдээлэл ирсэн. Энэ нь энгийн үеэс 40-50 хувиар буурсан эерэг үзүүлэлт юм.

Гэвч 2-10 насны 12 хүүхэд унадаг дугуйнд мөргүүлж, гэмтсэн. Тиймээс энэ удаагийн автомашингүй өдрийн хувьд биеийн хүчээр жийдэг унадаг дугуй болон тавцант тэшүүр /skateboard/ зэргээс бусад дугуйт хэрэгсэл болох цахилгаан скүүтэр, цахилгаан унадаг дугуй /суррон мотоцикл/ зэргийн хэрэглээг хориглоно.

Мөн автомашины хөдөлгөөн хязгаарлах бүсэд амьдардаг иргэдийг машинаа зогсоолд байршуулахдаа зам хаах цагийн хуваарийг харгалзан үзэхийг зөвлөе" гэв. Мөн бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байж, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

Зочин [103.212.116.98] 2023-09-21 06:43:05

Машинаараа мөргөлдөж хэдэн зуугаараа үхнэж бна. Одоо наад 2 суррон мото, цахилгаан дугуй унасан хүүхдүүд ч хэдэн зуугаараа үхэх тахир дутуу болохоор бна. Эцэст нь машин барьсан жолооч л буруутна. Хууль дүрэмтэй бол биелүүлж, байхгүй бол хууль дүрмээ гаргаж мөрдүүлж амьдарья

Зочин [202.9.40.70] 2023-09-20 16:40:34

Маш зөв

Зочин [203.98.76.249] 2023-09-20 14:51:31

бүгд хөл нүцгэн явах хөдөлгөөн өрнүүл.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.