Автомашингүй өдрөөр төв талбай дээр шүдний эмнэлгүүд ажиллана

Aдмин / Нийгэм

Энэ сарын 23-ны өдөр автомашингүй өдөр болно.

Автомашингүй өдрөөр Сүхбаатарын талбайд Эрүүл мэндийн яам, НЭМГ-ын харьяа болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд үзлэг, оношилгоо хийж, зөвлөгөө, мэдээлэл өгөх юм.

Тухайлбал ХСҮТ, НЭМҮТ, ЦССҮТ, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, ЭМЖЖ, “ZINT clinic”, “Индранил”, “Удвал имплант”, “Саамреверс” шүдний эмнэлэг ажиллана.

Эдгээр эрүүл мэндийн байгууллага хүүхдийн үзлэг, чих, хамар, хоолойн эмчийн үзлэг, чихрийн шижингийн илрүүлэг, цусны даралт ихсэх өвчний зөвлөгөө, сүрьеэгийн илрүүлэг, дасгал хөдөлгөөний зөвлөгөө, эрүүл хооллолтын зөвлөмж, мэдээлэл өгнө” хэмээн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган мэдээллээ.

Түүнчлэн нийслэлийн төвийн зургаан дүүрэгт олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулагдах юм байна.

  1. Чингэлтэй дүүрэг Тусгаар тогтнолын талбайд
  2. Сүхбаатар дүүрэг Хүүхдийн урлан бүтээх төвийн өмнөх талбайд
  3. Баянзүрх дүүрэг Бөхийн өргөөний өмнөх талбайд
  4. Хан-Уул дүүрэг Драмын театрын өмнөх талбайд
  5. Сонгинохайрхан дүүрэг 45 дугаар сургуулийн өмнөх талбайд
  6. Баянгол дүүрэг “Бөмбөгөр” худалдааны төвийн өмнөх талбайд иргэдэд зориулсан эрүүл, эко хүнс, бусад төрлийн үзэсгэлэн, худалдаа үйлчилгээ, сургуулийн сурагчдын дунд “Бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ын тэмцээн болох аж.


Сэтгэгдэл

Иргэн [139.5.217.232] 2023-09-22 11:50:45

Шороо тоостой газар яаж заваараад байгаан бэ?. Хамгийн цэвэр ариун байх ёстой багажаа ил задгай задлаад, хүний ам руу хийх гэж үү?. Энэ эмнэлгийнхэн өөрсдөө яагаад энийг санахгүй, анхаарахгүй байгаа.юм бэ? Эмнэлгийн дүрэм, ариун цэвэр, ёс зүй гудамжинд гардаг нь яаж байгаа юм болоо, болиод өгөөч!!!!

Зочин [203.98.76.249] 2023-09-22 09:22:00

тоос шороотой газарт амаа ангаагаад шороо шүүгээд эмчлүүлэх үү?

Зочин [66.181.190.18] 2023-09-21 19:19:58

Мйм тоос шороотой газар болдог юм болов уу...?


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.