"Гурвансайхан" нисэх буудлын хөөрч, буух хучилттай зурваст засвар хийж байна

Aдмин / Орон нутаг

ИНЕГ-ын НААХЗА-ны байцаагчийн 2020 оны 253/20, 721/20 тоот дүгнэлтээр Өмнөговь аймаг дахь “Гурвансайхан” нисэх буудлын хөөрч, буух хучилттай зурвасын гадаргууд элэгдэл үүсэж, хүчитгэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан.

Үүний дагуу 2023 оны төлөвлөгөөнд тусгаж, хөөрч, буух хучилттай зурвасын засварын ажлыг есдүгээр сарын 21 ний өдрөөс аравдугаар сарын 15-ны өдөр хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.

Тус нисэх буудалд тогтмол нислэг үйлдэж байгаа авиакомпаниудын нислэгийг аль болох тасалдуулахгүй байхаар тооцож, засварын ажилтай холбоотойгоор есдүгээр сарын 21-ний өдрөөс аравдугаар сарын 15-ны өдрийг хүртэл даваа, лхагва, бямба гарагт 18.00-24.00 цагийн хооронд зурвас нээлттэй, бусад цагуудад хаалттай гэж зарласан.

Энэ хугацаанд агаарын хөлгийн зогсоол нээлттэй бөгөөд нисдэг тэрэг хүлээж авнагэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.100] 2023-09-23 09:00:23

Зузаан тавина шүү. 300 тн онгоц, чиргүүлтэйгээ бууна ш дээ

Зочин [202.55.191.130] 2023-09-22 16:24:46

300 tonn tom ongots buudag shdee iim nimgen baij bolohgui ee yamar prius yavah gejbaigaa bish

Зочин [203.98.76.249] 2023-09-22 16:23:27

нимгэн гэхэд арай нимгэн байна даа. 30см бол бага талдаа шүү.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.