Сицилийн мафийн толгойлогч нас баржээ
Энэ оны нэгдүгээр сард баривчлагдсан Сицилийн мафийн "Коса Ностра" бүлгийн толгойлогч Маттео Мессина Денаро хорт хавдраар удаан хугацаанд өвчилж байгаад эмнэлэгт нас барсан тухай “ANSA” агентлаг өнөөдөр мэдээлэв. Денаро нас барсан тухай мэдээллийг Л'Акила хотын дарга Пьерлуижи Бионди олон нийтийн сүлжээгээр баталсан байна. Тэрбээр бичихдээ "Денарогийн үхэл хүчирхийлэл, цус урсгасан түүхийг дуусгалаа" гэжээ.
Денарог мафийн бас нэг бүлэглэлийн толгойлогч байсан эцгийнх нь дэргэд оршуулах төлөвтэй байна. Денаро баасан гарагт комд орсноос хойш ухаан ороогүй ажээ.
Энэ оны нэгдүгээр сард Италийн Палермо хотын хууль сахиулагчид 30 жилийн турш нуугдаж байсан Денарог баривчилсан юм.
Тэрбээр баривчлагдах үедээ хорт хавдрын эмчилгээ хийлгэж байжээ. 1992 онд мафитай холбоотой хэргийг хянан шийдвэрлэж байсан хоёр прокурорын амийг хөнөөсөн зэрэг олон гэмт хэрэгт Денаро буруутай нь тогтоогдсон. Мөн 1993 онд Ром, Флоренс, Миланд дэлбэрэлт үйлдэж, 10 хүнийг хөнөөсөн, мафийн эсрэг мэдүүлэг өгөх гэж байсан хүний 12 настай хүүг хулгайлах ажиллагааг зохион байгуулахад оролцсон гэж түүнийг буруутгаж байв.
Сэтгэгдэл
Эрка [66.181.183.246] 2023-09-27 19:14:26
Өөрийн мафийн гишүүдээ яая гэж байж хүний хүн та нарт ямар хамаа байна. Эргүү монголчууд аа?
Зочин [139.5.217.32] 2023-09-28 02:54:13
Харин тийн
Зочин [122.201.19.2] 2023-09-26 14:34:06
тамаа үүрд шат муу бузар алуурчин
Зочин [202.126.90.25] 2023-09-25 20:36:35
Tamruugaa tonil
Зочин [202.9.46.243] 2023-09-25 17:57:55
Бузар аргаар мөнгө олдог хүмүүс тамд шатаж үхээсэй.