Автобусанд ахмад настнаас гадна сурагчдад сандал тавьж өгч болно

Aдмин / Нийгэм

Монголчууд "Ахмадаа алд хүндэл, дүүгээ дэлэм хүндэл" гэдэг сайхан уламжлалтай ард түмэн. Энэ хүндлэл, өв уламжлалыг улам түгээн дэлгэрүүлэх, өвлөн хадгалах учиртай. Харин нийгмийн харилцаа хөгжихийн хэрээр амьдралын хэмнэлтэй холбоотой зарим нэг онцлогоос шалтгаалж бидний ойлголт хандлага өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл, олон жил амь бөхтэй оршиж ирсэн хэвшмэл ойлголт эхнээсээ халагдаж байгаагийн ганцхан жишээ нь метрополис хотын иргэдийн автобусанд зорчих шинэ соёл.

Нийтийн тээврийн автобусанд ахмад настан, бие давхар болоод бага насны хүүхэдтэй эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг эрүүл мэнд, бие махбодын хувьд зогсож зорчиход хүндрэлтэй буюу зайлшгүй сандал дээр сууж явах шаардлагатай хүмүүс бий. Эдгээр хүмүүсийг хүндэтгэж сандал тавьж өгдөг хэвшил, ойлголт ч залууст аль хэдийнэ суусан.

Харин сүүлийн үед их хотын иргэдийн дунд нэгэн соёл нэвтэрч буй нь оюутан, сурагчдад сандлаа өгч залуу үеэ хайрладаг шинэ жишиг бий болжээ. Улаанбаатарын замын түгжрэл, дуу чимээн дунд хэдэн цагаар ч хамаагүй хүнд цүнх үүрч зогсоогоороо зүүрмэглэж яваа оюутан, сурагчдыг хайрлаж, тэднийг суудалд суулгахад дургүйлхэх хүн цөөрсөн байна. Ингэж автобусанд зөвхөн ахмад нийтэд биш оюутан, сурагчдад ч сандал тавьж өгч болно гэдгийг харуулж хэвшмэл ойлголтоо өөрчилж буй жишээг голдуу хотын зах руу явах нийтийн тээвэрт илүүтэй харж болно.

Ялангуяа, бүх нийтээрээ халуун ам бүлдээ яарсан оройн цагаар сурагчийн формтой хөвгүүд автобусны арын суудалд бөх гэгч нь унтаж буй дүр зургийг та бүхэн харсан биз дээ. Үдшийн 20:00 цагийн үед Нисэх чиглэлийн автобусанд дунд ангийн хөвгүүд орж ирлээ. Тэд дүүрэн дэвтэр номтой цүнх, пүүз, гадуур хувцас бас бус зүйлс хангалттай багтах хэмжээний том уут үүрсэн харагдана. Яриаг нь сонжвол хоёр ч автобус дамжихдаа сүүлийнхийг нь цаг гаруй хүлээжээ. Тэдэнтэй зэрэгцэж зогсоод яриа дэлгэх зуур “Өглөө 06:00 цагт босоод хамгийн эхний автобусаар Нисэхээс 13 дугаар хороолол руу хоёр дамжин хичээлдээ явдаг.

Хичээл тараад дугуйландаа суучихаад 18:00 цагийн үед талбай руу алхаад автобусанд сууна. Хүнд цүнхээ үүрээд алхана. Дээр нь Биеийн тамир ордог өдөр ангид сольдог углаашаас гадна дахиад нэг пүүз, өмд, цамцаа цүнхлээд явдаг. Одоогоор хичээлийн хуваарь яг нарийн тогтоогүй учраас бүх дэвтэр, номоо аваад явж байгаа” гэв.

Хүнд цүнхээ үүрээд 2-3 буудал алхана, дээрээс нь багадаа хагас цаг автобус хүлээнэ. Өглөө, оройдоо хамгийн бага түгжрэлээ гэхэд цаг гаруй явдаг. Оройдоо бол багадаа хоёр цаг түгжирдэг. Гэртээ хариад хичээлээ хийсээр 00:00 цагтай уралдаад унтдаг гэж бас нэг нь нэмлээ. Зарим үед ядраад унтчихмаар санагддаг, сул сандал олдвол тэр хамгийн азтай өдөр гэж тэд нэгнээ нударч байна. Та нарт хүмүүс суудлаа тавьж өгдөг үү гэхэд “Нэг удаа л танихгүй ах яасан хүнд “юм” авч явдаг юм бэ гээд суулгасан.

Ихэнхдээ өвөр дээр цүнхээ тавих уу гэж хүмүүс асуудаг” гэлээ. Эндээс харахад автобусанд зорчиж яваа сурагчдын амьдралын цикль иймэрхүү байдлаар л эргэлдэж байдаг гэхэд хилсдэхгүй. Дээр нь үүрийн гэгээтэй уралдаж гараад өдөржин хичээл, номын санд суугаад харьж яваа оюутнууд ч мөн адил. Эрдэм номын төлөө хичээж яваа Монголын ирээдүй, хойч үе шүү дээ. Тиймээс хүнд ачаандаа түүртсэн, зүүрмэглэсэн оюутан, сурагч таарвал алаг, үр ах дүүтэйгээ адилтган үзэж тэдэнд суудлаа тавьж өгөх талаар бодож нэг үзээрэй. Зөвхөн ахмад настан биш залуучууд ч мөн адил завгүй их ажил, амьдралын хэмнэл, түгжрэл дунд эрхгүй ядарч байдаг юм шүү.

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.190.15] 2023-09-28 18:10:02

Автобусны радиогоор дууны оронд ,, соёлын довтолгоо ,, ярих сурталчихлах ёстой . Маш их үр дүнг өгнө . . 1рт . Хиртэй хувьцас бүү өмс . Сайн угааж бай . Усанд ор . Утасаар зөалөн ярь . Настан , жирэмсэн ба хүүдүүдэд суудал тавьж өг .үүргэвчээ хвч урдаа доогуур барьж ор . Согтуу хүн өүү суулга . Буух буудалдаа ойрт гм

Зочин [202.126.90.136] 2023-09-30 20:12:12

yag yag

Зочин [66.181.183.64] 2023-09-28 16:40:54

Оюуны хоосролд орсон шүү дээ. Юун ахмадад суудал тавих байтугай жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй, хүүхэдтэй хүнд ч суудал тавьж өгөхгүй, бүр чичрээд сандал хайж суудаг болцгоосон байна билээ. Тэгээд унтаж байгаа дүр эсгэнэ. УБ хотынхон бараг л байхгүй байх. Орон нутгийнхан дүүрсэн. Унаган хотын залуус тэгж автобусанд суудал гэж чичрэхгүй. Бараг өөрсдөө унаа машинтай бха

Зочин [103.212.116.157] 2023-09-28 16:33:14

Тийм шүү. Ямарч хүмүүжил байхгүй

Уншигч [202.126.89.116] 2023-09-28 13:57:24

Зүгээр ш дээ цүнхээ үүрч ядарч сураг. Одоо хүүхдүүдийнхээ хүмүүжлийг хардаа аймаар 2 хэрэг ёс бус зүйлд их орооцолдох болж амьдралд шантрахгүй болохын тулд цүнхээ үрч сурагдээ. Зүгээрл уламжлалаа дагаад ахмадаа хүндлээдл сураг. Хэцүү биш шдээ. Хэдэн наснаас ахмад настан гэж хэлэгддэг юм тэр хүмүүс нь жирэмсэн өвчтэй зовлонтой нэгэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нь суугаадл яваг юу нь болохгүй бгаа юм

Зочин [103.140.10.200] 2023-09-29 07:44:08

Gehde avtobusand arai gej suudla old suuj baihad ylanguya Ahmad humus ci odo bos! Gej shaarddag ene uildlee bolichihvol ydarch baisan ch gesendee suudlaa tavij ugj bolnoshde

Зочин [203.91.115.48] 2023-09-28 12:33:08

Яг үнэндээ жирэмсэн хүнд ч суудал тавьж өгдөггүй шдэ... тэгээд л буухдаа цүнхээрээ жирмсэн хүний гэдэсрүү цохичихоод тоохчгүй муухай хараад явдаг. Хүний өмнөөс жирэмсэн болцон юм шиг гээд суудал дээр суучихаад амандаа үглээд байж байхтай таарч л явлаа... за зүгээр дээ суу2 өөрөө жирэмсэн болоод ойлгоно биз дээ гэж хэлээд л зогсоогоороо явсаар байгаад л бууж байсан даа...

иргэн [103.41.93.66] 2023-09-28 08:38:42

миний охин хөгжлийн бэрхшээлтэй оюутнууд хээв нэг буруу хараад суудал тавьж өгдөггүй миний дүү босоод өгөөч дэхүү охин маань зогсож явж чаддаггүй юмаа хөгжлтйн бэрхшээлтэй гэж гуйж байж сандал дурамжхан тавьж өгдөг дөө ер нь залуус энэрэнгүй биш болжээ л гэж бодох юм

Иргэн [202.9.46.247] 2023-09-27 18:34:13

Тэр бага насны хүүхдийг холоос зөөж зовоохгүйгээр харъяа дүүрэгт нь ойр сургуульд явуулах хэрэгтэй Өөр дүүрэгт зөөснөөр бага хүүхэд маш их ядардаг шүү Гайгүй сургууль руу гээд л зүтгүүлээд байх юм даа

Hha [103.161.242.188] 2023-09-27 18:00:17

Hend haana suudal tawihaa oorsdoo medegldee bas huulchilah geed bgannu

зочин [103.212.116.220] 2023-09-27 16:30:44

болио.оюутанд юугииг нь суудал тавьж өгөх бэ дээ.ичмээр юм залуус залуу хүнии эрч хүч дор нь нөхөгдөнө.тэрииг мэддэгуй байх лдаа оюуны хоосролтой залуусаа.дутуу нойртой олон олон ядарсан олон цаг ажилласан хумуус явж байдгиим ш дээ.6цагт боссон гэжчжээ.хаа холоос6с байтгуай босоод явж бга.мөн ажлын бус насны хүмүүс үлиигээ хиигээд тэнэдэг юм бэ.түгжрээ эхлэхээс өмнө хариачээ..мөнгөгүй байж үүрээр гараад үдшээр ордог арай ажилгуй ард тумэн юмдаа.

Зочин [66.181.161.119] 2023-09-28 11:23:50

Сайн уншаажээ т1 ээ

Зочин [59.153.112.64] 2023-09-27 23:32:55

ymr archaagv bodoltoi ym be

Зочин [122.201.25.251] 2023-09-27 15:54:59

Ахмад настанд суудал тавьж өгдөг залуус маш ховор шүү Сурсан дассанаараа 35 аас дээш насныхан суудал тавьж өгч байгаа нь илүү их харагдадаг

Хувь иргэн [203.91.115.45] 2023-09-29 17:39:40

Ернө тийм байдал нь давмгай шүү хоёр чих нь бөглөөтөй утасаа ухаад буруу хараад юм уу унтсан дүр эсгэж явдаг шүү дээ нилээд их хэсэг нь зарим хэсэг нь тийм биш байдаг үүнд хувь хүний суурь хүмүүжил их рольтой доо том улс цүнхээ дааж ядсан хүүхдүүдэд суудал тавиад өхөд болнош дээ Зарим архи уучихсан юмнууд хүүхэд залуусыг загнаад босгож байгаа харагддагих муухай харагддаг Ернө бүх хүмүүс санаж явхад гэмгүй дээ

Зочин [202.9.47.21] 2023-09-27 18:36:32

Яг үнэн. 35-с дээш насныхан хуучин хүмүүжил дадлаараа өөрөөсөө настай хүнд суудал тавьж өгч байдаг. Одоогийн залуучууд унтсан дүр эсгээд эсвэл утсаа ухаад сууцгаагаад байдаг.

Зочин [202.70.37.178] 2023-09-27 15:53:48

Сандал дээр сууж утсаа ухсан залуус л дүүрэн бна даа. Ийм схан насан дээрээ хөгшчүүлтэй сандал суудал булаацалдсан улс хөгшрөөд ирэхээрээ яах юм бол доо, зайлуул.

зочин [59.153.114.253] 2023-09-27 14:20:16

бүх сургууль сурагчидаа хувцасны шкафаар хангах хэрэгтэй биз дээ утасаа ухсан л улс бдаг биз дээ

Зочин [82.144.201.2] 2023-09-27 13:11:57

Автобус нийтийн хэрэгсэлэлд суудал тавьж өгөх нь Хүний ухамсар, боловсрол соёл, хүмүүжлээс шалтгаална шүү дээ, өөр ч юу хэлэхэв дээ

Oyutnuud ichih heregtei [202.55.188.41] 2023-09-27 12:14:38

Oyutan bairiin zaluuchuud tsunh daaj yadan uursen baga angiin huuhduuded suudal tavij uguh ni bitgii hel 60-70 s deesh nasniihand ugduggui um bilee. Karma ergej uurt ni irne gedgiig helehees.

Иргэн [202.9.46.247] 2023-09-27 11:34:19

Уулаасаа залуучууд нь суугаад утсаа Ухаад явдаг улс болсон ш дээ Хөгшчүүлээ фесээр нүдчихээд л Холоос явдаг Бага насны хүүхэд бол яая гэхэв Оюутан үедээ бид ингэж л явдаг байсан Автобус тэр чигээрээ сууж утсаа ухсан оюутаны унаа болж дээ


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.